UBLife Logo
Newsfeed

Ажил амьдралын тэнцвэрээ хадгалахад туслах 6 хялбар дадал

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ажил амьдралын тэнцвэрээ хадгалахад туслах 6 хялбар дадал

Өдөр тутмын завгүй амьдралын хэв маягаас шалтгаалан орчин цагт ажил амьдралын тэнцвэрээ хадгалах хэн бүхэнд хэцүү сонголт болжээ. Энэхүү завгүй амьдралд цаг хугацаагаа зөв хуваарилан ажлаа ч сэтгэл хангалуун гүйцэтгэн, амрах үедээ амарч, амьдралын сайн сайхныг мэдрэхэд дараах цөөн хялбар дадлууд танд тусална. 

#1 Ажлаа цагтаа эхлээд цагтаа тарах 

Тогтмол цагийн хуваариар ажилладаг хүмүүс ажлаа цагтаа тарах эсвэл уян хатан ажлын нөхцөлийг удирдлагуудтайгаа зөвлөлдөн бий болгох цаг иржээ. Ирсэн цагаасаа ажлын цагаа тооцуулах буюу өглөө 8 цагт ирсэн бол 5 цагт, 7 цагт ирсэн бол 4 цагт тарах гэхчлэн уян хатан ажлын цагийг байгууллагадаа хэрэгжүүлэхийг уриалаарай. 

#2 Цаг хэмнэх ухаалаг хөрөнгө оруулалт хийх

Амралтын өдөр амрахдаа өдөржин угаалга хийж өнжих үү, эсвэл цалингаараа бүрэн автомат угаалгын машин аваад амралтын өдрийг амарч өнгөрөөх үү гэдэг их ялгаатай. 

#3 Сэтгэл зүй, бие махбодоо зэрэг амраах

Завсарлага амралт авах нь эрч хүчээ цэнэглэж, ирээдүйд өөрийгөө бэлтгэж буй хэрэг. Амрах үедээ амарсан шиг амрахын тулд гар утсаа холдуулан аль болох цахилгаан хэрэгсэлгүйгээр тархи, сэтгэлээ амраагаарай. 

#4 Өдөр тутам дасгалжиж хэвших Өдөр тутам дор хаяж 20 минут дасгал хөнгөн сунгалт хийх нь таны ажил амьдралын үр бүтээмжид гайхалтайгаар нөлөөлөхийг та анзаарах болно. 

#5 Улирал тутам чанартай амралтыг өөртөө зарцуулах 

Улирлын амралтаараа ажиллаж илүү цагийн хөлс бодуулах хэрэгтэй мэт санагдаж байна уу? Эдийн засгийн ямар ч хүнд хэцүү дарамт байлаа ч амралтаараа заавал амрах ёстой юм шүү. Таны ажлын үр бүтээмжийг улам бүр нэмүүлэх болно. 

#6 Эцэст нь, ажлаасаа таашаал мэдэрч урам зоригтой ажиллах

Урам зоригтой ажил гэдэг хийхэд таашаалтай, тогтмол суралцдаг, ажлын уур амьсгал эерэг таатай, хамт олон нөхөрсөг, ажил дээрээ сайн найзтай, тодорхой хугацаанд цалин нэмэгддэг, өсөж дэвших боломжтой ажлыг хэлдэг. Ажилдаа ч дуртай, амьдралдаа ч дуртай байвал танд ажил амьдралын тэнцвэр тийм ч хүнд хэцүү санагдахгүй. 

Эх сурвалж: Forbes 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.