Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх аж. Монгол Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй бэрхшээлийг даван туулж байгаа. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал буурахгүй, гэнэтийн хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкнаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр тусгасан байна.

Банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт энэ удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл болсон байна. Тухайлбал, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны цахим төлбөр, тооцоо болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасны Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. 

Мөн инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засгийн болон институтийн суурь хүчин зүйлс болох Төв банкны хараат бус байдал болон төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл болон урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар төсөлд тусгажээ хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: Parliament.mn

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
2
8 цагийн өмнө
Шуурганаар сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэнийг аварлаа
3
2023.11.30
Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.