UBLife Logo
Спорт

Монголын шигшээ нэмэлт цагт Чилийн багт хожигдсоноор ДАШТ-ээс мултарлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Монголын шигшээ нэмэлт цагт Чилийн багт хожигдсоноор ДАШТ-ээс мултарлаа

Польшийн Люблин хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 23 хүртэлх насныхны ДАШТ зохион байгуулагдаж байна. 

Монголын эрэгтэй шигшээ тус тэмцээний "А" хэсэгт Чех, Чили, Нидерланд, Хятадын багуудын хамтаар багтсан юм. Монголын баг Б.Энхсайхан, Б.Бат-Эрдэнэ, С.Дугар-Эрдэнэ, Х.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д оролцлоо.

Тэд Чехийн багийг 19:18-аар, Хятадын шигшээг 21:9-өөр хожиж тэмцээнийг амжилттай эхлүүлсэн. Улмаар Нидерланд, Чилийн багуудын аль нэгийг хожиход л Монголын шигшээ ДАШТ-ий шигшээ наймд шалгарах учиртай байв.

Гэвч өчигдрийн тоглолтоо Нидерландад 14:6-аар хожигдож тааруу эхлүүлсэн. Харин Чилийн багтай эн тэнцүү тоглож, нэг минут 30 секунд дутуу байхад дөрвөн оноо илүүгээр тоглолтыг тэргүүлж байв. Гэсэн ч сүүлийн минутад Чилийн баг оноог нөхөж бүр 10 секунд дутуу үед хоёр онооны илүүтэй болсон. Монголын багаас Б.Энхсайхан тоглолтын сүүлийн мөчид тэнцээний бөмбөгийг торонд оруулсан юм. Нэмэлт цагт Монголын шигшээ бөмбөгийг тоглолтод оруулсан ч боломжоо ашиглаж чадалгүй, 19:17-оор хожигдсон. 

Улмаар тэд хэсгийнхээ дөрөвдүгээр байрт жагсаж, ДАШТ-ийг өндөрлүүллээ. Эл хэсгийг Монголын багт хожигдсон Чех тэргүүлж, нэмэлт цагт Монголын шигшээг хожсон Чилийн баг хоёрдугаар байраар хасагдах шатнаа шалгарчээ.

Харин Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд, Чилийн багт 22:8-аар, Японы шигшээд 22:7-оор,Чехийн багт 22:17-оор хожигдсон бол сүүлийн тоглолтодоо Румыний багийг 20:18-аар хожсон юм. Тэд хэсгийнхээ дөрөвдүгээр байрт жагсаж тэмцээнээ өндөрлүүллээ.

ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.