Хятадын Ханжоу хотноо Азийн спортын 19-р наадам 9-р сарын 19-нөөс 10-р сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
“Ханжоу 2022” Азийн наадмын төрлүүдээс хамгийн олон хүний сонирхлыг татаж, тасалбарын борлуулалтаар тэргүүлж буй спортын төрөл бол И-спорт. Монголын тамирчид цахим спортын хоёр төрөлд өрсөлдөж байна.
“Дота2” төрөлд Монголын баг “С” хэсэгт багтсан. Хэсэгтээ нэг ялж, нэг хожигдож, нэмэлт үзүүлэлтээр хасагдах шатнаа шалгарав. Улмаар Казахстаныг 2:1-ээр, хагас шигшээд Киргизийн багийг 2:0-ээр хожиж мөнгөн медалийн болзол хангалаа.
Тэд маргааш буюу 10-р сарын 2-ны 19:00 цагаас Хятадын багтай алтан медалийн төлөө тоглоно.