UBLife Logo
Newsfeed

Нобелийн утга зохиолын шагналд Цан Шью, Маргарет Атвуд, Салман Рушди нарын нэр яригдаж байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
Нобелийн утга зохиолын шагналд Цан Шью, Маргарет Атвуд, Салман Рушди нарын нэр яригдаж байна

Нобелийн утга зохиолын салбарын шагналын эзэн өнөөдөр тодрох болно. Энэ оны шагналыг авах хамгийн их магадлалтай зохиолчоор Хятадын зохиолч Цан Шью, Канадын зохиолч Маргарет Атвуд, Энэтхэг гаралтай америк-британийн зохиолч Салмаэ Рушди нарыг утга зохиол судлаач шүүмжлэгчид нэрлэж байна. 

Хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй 70 настай Хятадын эмэгтэй зохиолч Цан Шью нь анхны "Love in the New Millennium" романаараа Олон улсын Бүүкерийн шагналд нэр дэвшиж, богино өгүүллэгийн "I Live in the Slums" түүвэр болон өнөөг хүртэлх арваад бүтээлээрээ дэлхий дахины уншигчдад танигджээ. 

Нобелийн утга зохиолын шагналын сунгаанд мөн Японы зохиолч Харүки Мүраками, Австралийн зохиолч Жералд Мурнане, Унгарын зохиолч Ласло Краснахоркай, Оросын зохиолч Людмила Улицкая, Румын зохиолч Мирча Картереску, Францын зохиолч Пьер Мичон нар яригдаж байна. 

Өнгөрсөн оны Нобелийн утга зохиолын шагналыг Францын зохиолч Анни Эрно хүртсэн билээ. 

1901 оноос хойш олгож эхэлсэн Нобелийн утга зохиолын шагналыг нийт 115 эрхэм хүртээд буй. Хэрэв Цан Шью өнөөдөр шагналын эзэн болбол Нобелийн шагнал хүртсэн 18 дахь эмэгтэй зохиолч, хоёр дахь Хятад зохиолч болох юм. Өмнө нь 2012 онд Хятадын зохиолч Мө Яан Нобелийн эзнээр тодорсон билээ. 2000 онд Хятад гаралтай зохиолч Гао Шин Жиан шагнал хүртсэн ч тэрээр Франц улсын иргэн байв. 

Нобелийн утга зохиолын шагналын эзнийг өнөөдөр 19 цагт зарлах болно. 

Эх сурвалж: The Guardian, Euronews, PBS

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.