Багш залуу дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэйгээ цуг цагийн өнгөрүүлж, гадуур цайлахаар болжээ. Тэр үед хүүхдүүд нь кино үзэж болох эсэхийг багшаасаа асууж, "Винни Пух" хүүхэлдэйн киног үзье хэмээн гуйсан байна. Багш нь үүнд буруу зүйл байхгүй хэмээн үзэж зөвшөөрсөн бөгөөд яваандаа энэхүү үйл явдал төсөөлөөгүй байдлаар эргэжээ.

Багш нь хүүхэлдэйн кино тавьсан гэж бодсон ч 2023 онд гарсан Winnie the Pooh: Blood and Honey аймшгийн кино гарч эхэлсэн байна. Хэдийгээр багш залуу эхний 20 минут өнгөрсний дараа киног зогсоосон ч эцэг эхчүүд энэ үйл явдлын тухай олж мэдэн уурлаж, гомдол гаргажээ.

Тус аймшгийн кинон дээр Пух болон Пиглет нар Кристофер Робинд хаягдаж, хэт их өлссөндөө болоод солиорч, цуврал алуурчин болон хувирч буй тухай гардаг билээ.

Сургуулийн зүгээс багштай хариуцлага тооцсон бөгөөд хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн байна.
Тус сургуулийн эрхлэгч Вера Хирш энэ явдлын тухайд "Дөрөвдүгээр ангийн сурагчдад аймшгийн кино үзүүлсэн явдалд бид хариуцлага тооцсон байгаа. Цаашид мөн сурагчдын сэтгэцийн эрүүл байдал болоод бусад тал дээр ихээхэн анхаарч ажиллах болно" хэмээн CBS News Miami телевизэд ярилцлага өгчээ.