"Гүн ухаан гайхахаас эхэлдэг" хэмээх үг бий. Эргэцүүлэн тунгааж, гүн гүнзгий бодож, харилцан ярилцаж, ухаалаг яриа өрнүүлэхгүй л бол хорвоо ертөнцийн аливаа асуултад хариулт гаргалгааг хэзээ ч гаргаж чадахгүй. Дараах гүн ухааны асуултуудад тохирох төгс хариулт үгүй ч ихэнх хүн ердөө бодохоос залхууран асуулт хэвээр орхих нь бий. Харин та өөртэйгөө болон итгэлт хэн нэгэнтэйгээ ярилцаж, өөрийгөө болон амьдралыг эргэцүүлэн бодох замаар танин мэдээрэй.
Галт зэвсэг хүнийг хамгаалдаг уу, эсвэл хөнөөдөг үү?
Ирээдүйд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бүр мөсөн үгүй болох уу?
Яагаад гоо үзэсгэлэн ёс суртахуунтай холбоотой байдаг вэ?
Хүмүүс яагаад нас барсан нэгнийг амьд ахуй үеэс нь илүү хүндэтгэдэг вэ?
Бурхан хязгааргүй хүч чадалтай юу?
Үе давхарга, шашин үгүй бол дэлхий илүү сайхан газар болох уу?
Жинхэнэ хайр гэж юу вэ? Жинхэнэ хайр оршдог уу?
Зөв зүйл хийх, аливааг зөвөөр хийх хоёрын аль нь илүү чухал вэ?
Бид бодит амьдрал дахь өөрөөсөө илүү цахим сүлжээнд бий болгосон дүрээ илүү их хайрладаг уу?
Интернэтэд холбогдох бүрэн боломжтой байх нь хүний суурь хэрэгцээ болох уу?
Дайныг зогсоох цор ганц арга нь энх тайван мөн үү?
Хүний дурсамжийг арилгах боломжтой юу?
Шашин нь өөрийн гэсэн итгэл үнэмшлийн системээр тодорхойлогддог уу?
Дэлхий хүмүүсийн гарт устах уу?
Оюун ухаан, цэц мэргэн байдлын аль нь сайн сайхан дэлхийг бүтээх вэ?
Гоо үзэсгэлэн гэдэг бодит уу, эсвэл хийсвэр үү?
Бодол хүнийг хэн болохыг удирддаг уу?
Хүн төрөлхтөн хангалттай эрх чөлөөтэй юү? Эрх чөлөөтэй байхын тулд хэрхэх хэрэгтэй вэ?
Өнөө цагт баян чинээлэг ба үгээгүй ядуу байхын ялгаа нь юу вэ?
Хүн технологийг удирддаг уу, эсвэл технологи хүнийг удирддаг уу?
Буу галт зэвсгийн худалдааг зогсоосноор нэгнээ буудах явдлыг зогсоож чадах уу?
Хүн хүч чадалтай болохоороо өөрчлөгддөг үү?
Технологи хүмүүнлэг байдлыг үгүй хийдэг үү?
Гүн ухааныг ойлгосноор хүн ахиц дэвшил хийдэг үү?
Орчлон ертөнцөд хүнээс илүү ухаалаг оршихуй бий юү?
Дэлхийн бүхий л мөнгөн тэмдэгт ямар ч хүчгүй болбол дэлхий илүү сайхан газар болох уу?
Яг одоо цаг хугацаа өөрчлөгдөж байх боломжтой юу?
Багш, боловсролгүйгээр дэлхий илүү сайн сайхан болох уу, эсвэл муу муухай болох уу?
Хүн яагаад бусдыг өлсөж үхэж буйг мэдсээр байж хоолоо хаядаг вэ?
Ирээдүйд цаг хугацаагаар аялах боломжтой болох уу?
Далд ухамсрын тухай мэдлэгтэй байх нь тустай юу?
Бодол хэв загвартай юу?
Хатуу чанга хууль дүрэм сайн сайхан нийгэмд хөтөлж чаддаг уу?
Технологи хөгжихийн хэрээр хүмүүс хувийн орон зайгаа алдаж байна уу?
Өндөр хөгжилтэй орнууд цагаачлалыг хязгаарлах нь зөв үү?
Яагаад хүн бүхэн гоц ухаалаг байдаггүй вэ?
Бүтээлч байдалд хязгаар бий юү?
Төгс төгөлдөрт хүрэх гэж хичээх зуур энгийн зүйл ч ярвигтай болж хувирдаг уу?
Ирээдүйд шашин шүтлэг илүү түгээмэл болох уу, эсвэл хумигдаж үгүйрэх үү?
Сүсэгтнүүдийн дунд сохор итгэл үнэмшил илүү түгээмэл байдаг уу?
Зүүд хараахан болоогүй ирээдүйн зөгнөл үү? Зүүд гэж юу вэ?
Хэрвээ бид соёлт нийгэмд амьдардаг юм бол яагаад баян ядуугийн ялгааг ингэж их мэдэрдэг юм бэ?
Бүх үйлдэл зорилттой байдаг уу?
Эх сурвалж: Science of People