"Kharkhorum Visual Art & Music" фестиваль гурав дахь удаагаа SPIRITS сэдвийн дор, ирэх сарын 3,4-ний өдрүүдэд AIC Steppe Arena - Мөсөн Өргөөд болно."Kharkhorum" фестиваль гурван өөр тайзанд өртөөлөн олон улсын болон дотоодын нөлөө бүхий DJ нарын хөгжмийг нэг дор сонсохоос гадна дүрслэх урлагийн биет, хөдөлгөөнт илэрхийлэл бүхий визуал артыг 2000 мкв, 360 градус хэмжээст инсталляци дэлгэцээр дамжуулан хүргэж урлагийн мэдрэмжид бүрэн автах боломж олгодог онцлогтой. Энэ удаад, гол тайз болох Main Stage хэсгийн тайз заслыг өргөтгөж хоёр өдрийн турш үргэлжлэн шинэ хэв бүхий тайз заслыг олны хүртээл болгох юм.

Энэ удаад орчин цагийн хамгийн эрэлттэй DJ нар болох Len Faki, Nastia, Kollektov Turmstrasse, Hosh, мөн манай улсын хөгжмийн салбарт өөрийн байр суурь, өнгө төрхийг хэдийнэ тодорхойлж чадсан GERLEE MERLEE, Khukhjim, OG, Henza, Enkoolion, TMK, Giin, Jik, Tukso, Asuri, Soyol, PJ, Rush, Tuvshin, Itgel Yo, Soyol, Odissey, EID55558.555 зэрэг нийт 22 DJ оролцоно.Уг фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар AIC Steppe Arena, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком, Нэткапитал, дэмжигчээр Соёлын яам нар ажиллаж байна.Kharkhorum фестиваль электроник хөгжмийн рэйв хэв маягийг түгээх зорилготой гэдгээрээ хөгжим сонирхогчдын дунд хэдийнэ танил болсон. "Rave" хэв маяг нь тухайн зохион байгуулагдах орчны онцлогт тулгуурлан сонсож буй хөгжмөө дотроос нь харж, лазер шоу, визуал дүрслэлээр дамжуулан үзэгчид хөгжимд уусаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг гэж хөгжмийн судлаач нар тодорхойлдог.Иймд, "Kharkhorum"-ийг зорихоор төлөвлөж буй хөгжмийн эрэл хайгуулч нарт зориулан заавал санах зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.
Хар өнгөтэй нүдний шилФестивалийн хөтөлбөр хэдий нар жаргасан хойно эхлэх боловч лазер гэрэл, визуал дүрслэлийн хэв маяг удаан харах тусам хүний нүдийг ядраах эрсдэлтэй. Иймд, нарны гэрлийн хамгаалалт бүхий хар нүдний шилээ авахаа мартав аа.

Fanny packЭлектроник хөгжмийн тоглолтын хамгийн гоё нь чөлөөтэй, өөрийнхөөрөө бүжиглэх шүү дээ. Хөдлөхөд эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохооргүй атлаа хэрэгтэй бүх зүйлээ багтааж болох цүнх бол fanny pack юм. Fanny pack үүрчихвэл бичиг баримт, card holder-оо хийхээс гадна фестивалиас харихдаа нүдний шилээ ч мөн эвтэйхэн багтааж болно.

Хүрмээ өмсөөрэйОрчин үеийн бүжгийн төрлүүд болон rave хэв маяг фестивалийн үзэгчээс тусгайлан хувцаслалт шаардахаа больсон санагддаг. Хөгжмийн сонсогч энд өөрийн тухтайгаар хувцаслах хэрэгтэй. Мөн бүжиглээд хэчнээн халууцах байсан ч гэсэн дархлаагаа хамгаалахын тулд гадуур хүрэм, куртик заавал өмсөх ёстой шүү.

Уулзах газраа товлоҮүнийг фестивальд очихоосоо өмнө ярилцах ёстой шүү. Фестивальд хамт яваа найзуудаасаа төөрсөн тохиолдолд том тэмдэг бүхий тодорхой цэгт уулзана гэж тохиролцох хэрэгтэй. Төөрчихвөл утсаар залгаад олж болох ч, фестивалийн хөгжмийн дэргэд сонсогдохгүй байх тохиолдол олон бий.Ус. Усаа тааваараа уусан ч болно.Электроник хөгжмийн сонирхогч нар бүгд бүжгийн хорхойтнууд гэдэгт итгэлтэй байна. Тиймээс “ус бас дахин ус” уух шаардлагатай шүү. Өөр төрлийн уух юм уусан ч биеийнхээ тэнцвэрийг алдахгүйн тулд заавал нэг сав ус худалдан аваарай.

Energy drink бүү ууЯмар нэгэн төрлийн уух зүйлтэй energy drink холих нь амтлаг уух зүйл болж хүний сэргээнэ. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд тустай комбо биш учир үүний оронд фестивальд очихоосоо өмнө заавал хооллох хэрэгтэй. Бас фестивалиас харих замдаа кофе уун энергиэ нөхнө гэдэг төлөвлөгөөтэй байх нь илүү эрүүл сонголт юм.Харих цагаа тооцоолооройЭнэ удаагийн Kharkhorum фестиваль хоёр өдрийн турш зохиогдохоор болсон. Хэтрүүлэх хэзээд царай муутай мөн фестивалийн хоёр өдрийг алдалгүй үзэхийг хүсвэл харих цагаа зөв тооцоолох ёстой шүү.Одоо цагийг мэдэр.Мэдээж, хамгийн гол нь фестивалийн үеэр одоо цагийг мэдрэн, урлагт мэдрэмжээ даатгаж элдэв зүйлст сатааран түүртэлгүй зугаатай байх ёстой шүү. Хөгжмийн хэмнэлд автаж, хөлөө чилтэл бүжиглэх нь залуу насны хамгийн гоё дурсамжуудын нэг биз дээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

