UBLife Logo
-

Англи хэлтэй хүн сурахад ХАМГИЙН ХЯЛБАР 5 гадаад хэл

UBLife
UBLife
Англи хэлтэй хүн сурахад ХАМГИЙН ХЯЛБАР 5 гадаад хэл

Англи хэлтэй л байхад дэлхийн хаана ч явсан хүмүүстэй ойлголцож чадна гэсэн түгээмэл, буруу ойлголт байдаг. Магадгүй та дийлэнх ард иргэд нь нэг ч англи үг мэддэггүй оронд очиж байсан бол өөр хэл сурах хэрэгтэй юм байна гэдгийг хэдийнэ ойлгосон биз. Англи хэлийг дэлхийн хэл гэж ярьдаг ч хүмүүс нь огт англиар ярьдаггүй орон маш олон байдаг гэдгийг сана. Хэрвээ та англиар муугүй ярьдаг бол дараагийн алхмаа хийгээд эхлэхэд буруудахгүй. Бид энэ удаад англи хэл мэддэг хүмүүс сурахад хамгийн амархан хэлүүдийг хүргэж байна.

1.Африкаанс буюу Бурс хэл

Хэрэглэдэг орон: Өмнөд Африк болон Намиби улсад хэрэглэгддэг. Мөн Австри, Бельги, Ботсвана, Канад, Герман, Малави, Нидерланд, Шинэ Зеланд зэрэг орнуудад энэ хэлээр ярьдаг хүн цөөнгүй байдаг.

Баруун Германы хэл гэгддэг африкаанс хэлний тухай та магадгүй анх удаа сонсож байгаа байж ч мэдэх юм. Гэхдээ одоог хүртэл энэ хэлээр ярьдаг хүмүүс дэлхий дээр олон бий. Африк болон Европын зарим оронд хэрэглэгддэг энэхүү хэл нь англи хэлтэй хүмүүсийн хувьд сурахад хамгийн амархан хэл юм. Энэ хэлэнд гадаад хэл сурахад хамгийн хэцүү зүйлс болох үйл үгийн хувиргалт, нэр үгсийн аймаг байдаггүй. Герман хэлнээс үндэслэн бий болсон энэ хэлний үгийн санд англи хэлтэй адил герман гаралтай үг олон байдаг учраас англи хэлтэй хүмүүс сурахад дөхөм байдаг аж.

Африкаанс хэл ямар сонсогддог вэ?

2. Норвеги хэл

Хэрэглэдэг орон: Норвеги

Англиар ярьдаг хүмүүсийн хувьд Скандинавын орнуудын хэлийг сурахад тун амархан байдаг. Нэг үгээр хэлбэл норвеги хэлний дуудлага харьцангүй тогтвортой байдаг. Норвеги хэлний өгүүлбэрийн бүтэц, үгийн байрлалууд нь англи хэлтэй адилхан бөгөөд үйл үгийн хувиргалтууд нь тийм ч хэцүү биш аж. Гэхдээ норвеги хэлний маш олон аялага байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Норвеги хэл ямар сонсогддог вэ?

3.Испани хэл

Хэрэглэдэг орон: НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг нь испани хэл бөгөөд Аргентин, Боливи, Мексик, Куба, Эль Салвадор, Гондурас, Испани, Венесуэл зэрэг 21 орны албан ёсны хэл юм. Дэлхийн дээр испани хэлээр ярьдаг 570 сая гаруй хүн байдаг.

‘r’ болон ‘ñ’ үсгүүдийн дуудлагыг эс тооцвол испани хэлний дуудлага тун амархан байдаг. Үгийн дуудлага нь яг бичигдсэнтэйгээ адил байдаг байна. Гэхдээ испани хэлний дуудлагын ялгаа, аль аялагын испани хэлийг сурч байгаагаас тань шалтгаалан янз бүр байдаг.

Испани хэл ямар сонсогддог вэ?

4. Швед хэл

Хэрэглэдэг орон: Швед болон Финландын зарим хэсэгт

Хойд Германы хэлүүдээс өдгөө хамгийн их хэрэглэгдэж байгаа хэлүүдийн нэг болох швед хэл нь англи хэлтэй адилхан өгүүлбэрийн бүтэцтэй байдаг. Ярианы хэлэнд англи болон швед хэлэнд нэг үүсэл гаралтай үгнүүд олон бий. Мөн үгийн байрлал үйл үгийн хувиргалтууд нь англи хэлтэй тун ойролцоо байдаг аж. Гэхдээ хэлийг нь сурлаа гээд соёлын ялгаа, өвөрмөц байдлыг сайн судлахгүй л бол баялаг соёлтой энэ орныг ойлгох тийм ч амар биш.

Швед хэл ямар сонсогддог вэ? 

5. Франц

Хэрэглэдэг орон: Франц болон Канад, Швейцар, Бельгийн зарим бүс нутгууд

Хамгийн романтик хэл гэгддэг франц хэл нь англи хэлтэй тийм ч адил төстэй биш. Гэхдээ Норманчуудын байлдан дагуулалтын үеийн Францын нөлөө англи хэлэнд ч тодорхой нөлөө үзүүлжээ. Хэлний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өнөөдрийн англи хэлний гуравны нэгд ямар нэг байдлаар франц хэлний нөлөө орсон байдаг тул англи хэлтэй хүмүүс франц хэл сурахад дөхөм байдаг гэнэ.

Франц хэл ямар сонсогддог вэ?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.