UBLife Logo
Ном

“Болор цом-41” яруу найргийн наадам XI сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно

“Болор цом-41” яруу найргийн наадам XI сарын 26-нд Соёлын Төв Өргөөнд болно

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам 11-р сарын 26-д Соёлын төв өргөөнд зохиогдохоор болжээ.

Эл наадамд бүтээлээ сойх найрагчид 2023 онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ МЗЭ-ийн цахим шуудангийн mze.khoroo@gmail.com хаягаар болон Монголын Зохиолчдын ордны 206 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой гаргацтай бичиж хавсарган 11-р сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ирүүлэх боломжтой.

Жич, наадамд оролцох бүтээл урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагатай. Эхний шатнаас шалгарсан 21 яруу найрагчийн нэрийг 11-р сарын 19-нд зарлана.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн "Болор цом"-д Мягмарын Амархүү түрүүлсэн бол түүний урьд жил Баянмөнхийн Болорцэрэн тэргүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.