Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Humans of UB | Уур амьсгалын өөрчлөлтөд эергээр нөлөөлсөн монгол хүүхдүүдийн түүх


НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг "Өсвөрийн парламент" хөтөлбөр болон Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хүүхэд залуучуудын сүлжээгээр дамжуулж монгол хүүхдүүд шийдвэр гаргах түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн дуу хоолойг хүргэж эхэлсэн билээ. Эдгээр төсөл нь хүүхдүүдийг чадавхжуулах, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох төдийгүй хүүхдүүдийн санаачилсан бичил төслийг дэмжихэд чиглэдгээрээ онцлог. Бид “Humans of UB” булангийн шинэ дугаартаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Хүүхэд залуучуудын 18 дугаар бага хурал (COY18) удахгүй болох гэж буйг тохиолдуулж ярилцлага авснаа хуваалцаж байна.


Б.Отгонгүнж |”Tomujin Alternative” сургуулийн 12-р ангийн сурагч|


Гурван жилийн өмнө ээж маань хавдартай гэж оношлогдсон юм. Би эмчээс “Манай ээж яагаад ийм өвчин туссан юм бол?” гэж асуухад “Генетикийн өөрчлөлт болон байгаль орчны асуудлаас болоод одоо Монголд байгаа ихэнх хүн өвчин тусч байгаа шүү дээ. Ээжийгээ цэвэр агаарт гаргаарай” гэж хариулсан. Энэ хариултыг тодруулахын тулд олон төрлийн судалгааг эхлүүлэхэд хүрсэн юм. Ийн судлах явцдаа “Youccan” буюу Цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх хүүхэд залуучуудын сүлжээний туслах ажилтнаар элсэж, нэг жил орчим ажиллаж байна.

Мөсөн уул хайлаад ул мөргүй алга болсныг хараад "Хүмүүс ч гэсэн хайлаад урсчих вий дээ. Бидэнд урсах боломж байгаа юм байна” гэж бодсон. Харсаар байтал мөсөн уул хайлж, горхи булаг ширгэж байна шүү дээ. Хүмүүс бидэнд ч бас хэзээ нэг цагт хайлаад урсчих эрсдэл байгаа.

Би тэр зургийг одоо ч тод томруун санадаг. Нэг нь 1905 онд В.В.Сапожниковын дарсан зураг бөгөөд тэр газар үлэмж хэмжээтэй мөсөн уул байсныг гэрчлэх аж. Харин нөгөө нь мөсөн уул хайлаад ул мөргүй алга болсныг харуулсан З.Батжаргал гэдэг хүний 2018 оны зураг байлаа. Тэр зургуудыг харьцуулж хараад “Хүмүүс ч гэсэн хайлаад урсчих вий дээ. Бидэнд урсах боломж байгаа юм байна” гэж бодсон. Харсаар байтал мөсөн уул хайлж, горхи булаг ширгэж байна шүү дээ. Хүмүүс бидэнд ч бас хэзээ нэг цагт хайлаад урсчих эрсдэл байгаа. 

Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн зорилт гэхээр Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой том ажил гэж хүмүүс ойлгодог. Угтаа энэ бол энгийн хүний ойлгож, үйлдлээрээ нэгдэж болох үйл ажиллагаа юм. 

Монгол Улсын хэмжээнд хүүхэд, залуучуудын тоо хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа. Тийм учраас хүүхэд, залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй байх ёстой бөгөөд түүнийг багасгахын төлөөх ямар нэгэн үйлдлийг өөрөөсөө эхлүүлэх хэрэгтэй.

Хүмүүс “Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахын тулд үйлдвэрүүдийг нураах хэрэгтэй” гэдэг. Үнэндээ уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол хувь хүний сөрөг үйлдлүүдээс ч улбаатай. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө эхэлбэл зохилтой юм. Ямар нэг үйлдвэр, хүнийг буруутгах бус өөрөөсөө эхэлбэл үйлдлээрээ бусдадаа нөлөөлөх боломж нээгдэнэ. 

Би ганцаараа усаа хэмнээд энэ бүхнийг багасгаж чадахгүй гэсэн бодлоор хандвал уур амьсгалын өөрчлөлтийг хэзээ ч, хэн ч багасгаж чадахгүй. Тийм учраас хүүхэд болгон оролцоогоо бодит болгож, нэгдмэл оролцоог хүчирхэгжүүлж чадвал их зүйлийг өөрчилнө. Мод тарьж, хогоо ангилан ялгаж байгаа хүүхдүүдийн үйлдэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой оролцоо гэж надад харагддаг. Мөн хүүхдүүд бие биеийнхээ бодитой үйлдлийг хараад урам зориг, сэдэл төрдөг шиг санагддаг юм.


М.Гарьд |Америкийн Vabderbilt Их сургуулийн Нэгдүгээр курсийн оюутан|


Vabderbilt бол 2023 онд л гэхэд өргөдөл илгээсэн нийт хүүхдүүдийн 4.1 хувийг л тэнцүүлсэн шалгуур өндөр сургууль. Би наймдугаар ангиасаа нийгмийн идэвхтэй хэмнэлийг эрхэмлэж эхэлсэн. Хичээх болсон шалтгаан маань анх энэ сургуульд тэнцэхийн тулд байсан бол явцдаа намайг хөгжихөд тусалж байгаа учраас болж таарсан юм. Нийгмийн идэвхтэй байснаараа олж авдаг туршлага, бие хүний хувьд төлөвшдөг зэрэг нь чухал өөрчлөлт юм билээ. Үүнийг л Америкийн их дээд сургуулиуд онцолж шалгуураа болгодгийг би ойлгосон. 

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт анхны жил нь буюу 2020 онд Улаан Загалмайн нийгэмлэгийг төлөөлөн хамрагдаж байлаа. Улмаар энэ хөтөлбөрийг төгсөгчдөөс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27-р бага хуралд Монгол Улсын хүүхэд, залуучуудын төлөөлөл болгон 2 хүүхдийг оролцох боломжийг бий болгох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас сонгон шалгаруулалт зохион байгуулсан, түүнд тэнцэж, оролцох болсон. НҮБ-ын хуралд очоод уур амьсгалын өөрчлөлт монгол хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар, тэр тусмаа хүүхдийн эрхийг ямар байдлаар зөрчиж байгаа тухай итгэл хэлэлцүүлсэн. 

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, өөрсдийн шаардлага, саналыг УИХ-ын даргын зөвлөхөд өргөх бичиг байдлаар гардуулсан нь олон улсын хэмжээнд сайн туршлагаар үнэлэгддэг.

Монголын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй тухай анх уншаад ихэд гайхаж байсан. Улаанбаатарт төрж өссөн болохоор надад цөлжилтийн тухай ямар ч төсөөлөл, ойлголт тэр үед байгаагүй юм. Харин хөтөлбөрт хамрагдах үеэрээ энэ талаар говийн хүүхдүүдтэй ярилцахад “Бага байхад манай сургуулийн ойр орчимд цэцэг, ногоо элбэг ургадаг байсан. Одоо ч элсэн шуурга л хаа сайгүй болж дээ. Заримдаа бүр нүдээ ч нээж чадахгүй болтол элсээр шуурдаг” гэсэн. Тэр үед энэ бол зөвхөн шинжлэх ухаанаар батлагдаагүй манай найзуудад өдөр тутам тулгамдаж байгаа асуудал гэдгийг ойлгосон. Хүүхдүүд ирээдүйд бодитой шийдвэр гаргах хэмжээнд хүртлээ төлөвшихийн тулд багаасаа л уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээлэлд ойр байх нь чухал юм билээ. 

“Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, өөрсдийн шаардлага, саналыг УИХ-ын даргын зөвлөхөд өргөх бичиг байдлаар гардуулсан нь олон улсын хэмжээнд сайн туршлагаар үнэлэгддэг. Гэхдээ бидний шийдэл, шаардлагыг хэлэлцсэн үү, бодитой үйл хэрэг болгосон уу гэдгийг хүүхдүүд өөрсдөө хянах ямар ч боломж байгаагүй. Тиймээс эл хөтөлбөрийн дараагийн шатанд хүүхдүүдийн хэлж, хүсэж байгаа асуудалд хариу өгдөг бодитой ахиц шаардлагатай санагдсан.

Мөн “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдах үеэр бичил төсөл хэрэгжүүлэх санхүүжилт олгож, биднийг дэмжин ажилласан. Би үеийнхээ зургаан хүүхэдтэй хамтраад Баянзүрх дүүрэгт гурван төсөл хэрэгжүүлж байлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээсэн маань бидний эхний ажил. Ингэхдээ сургагч багш нарыг бэлтгэж, улмаар хүүхдүүд маань өөрсдийн сургууль дээрээ очоод суралцсан мэдлэг, мэдээллээ бусад хүүхдүүдтэй хуваалцсанаар анхан шатны нөлөөллийн ажил маань багагүй хүрээг хамарч чадсан. Энэ хүрээгээ улам тэлэхийн тулд фэйсбүүк, инстаграмаар мөн өөрсдийн олж нээсэн мэдээллээ хуваалцсан нь бидний хоёр дахь төсөл. 

Хөрсний бохирдолд нөлөөлдөг нэг том асуудал бол баттерей. Хэрэглэсэн баттерейг шууд хаячихвал ойр орчмын хөрсийг бохирдуулж, амьтан амьдрах, ногоон ургамал ургах боломжгүй болгодог. Тиймээс баттерейг шууд хаях бус дахин боловсруулах үйлдвэрт хүргэхийн тулд зориулалтын хайрцгийг хэрэглээнд нэвтрүүлж байсан маань бидний гурав дахь төсөл юм.

Хүүхдүүд юу мэддэг вэ? гэхээр өөрсдөд нь тохиолдож буй бэрхшээл, таагүй үйл явдал, өөрт тулгамдаж байгаа асуудал, зовлонг сайн мэддэг. Дуу хоолойгоо хүргэх үед ч энэ л хамгийн гол тулах цэг болдог юм. Хүүхдүүд ямар ч зүйлийг халхалж, нуухгүй, үнэнийг яг л байгаагаар нь хэлж чаддаг учраас томчуудад “Өө, нээрэн бид хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээж байгаа шүү дээ” гэдгийг сануулах учиртай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.06
Humans of UB / Аутизмд хийсэн аялал
2
2023.06.27
Humans of UB | Паркаа бүтээгчид
3
2023.03.07
Humans of HATGAL | Хатгалын сайхан нь хүмүүс, байгальдаа оршдог
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.