Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Домогт хөлбөмбөгчин Петр Чех хоккейн "Белфаст Гигант" багт нэгдлээ


Премьер лигийн домогт хаалгач хөлбөмбөгөө орхисноос хойш хоккейн спортоор хичээллэх болжээ. "Челси" болон "Арсенал" багуудад хаалгачаар тоглож асан Петр Чехийг хоккейн аварга "Белфаст Гигант" баг зээллэгээр эгнээндээ нэгтгэв.

Тэрбээр Премьер лигийн 443 тоглолтод оролцож, 202 тоглолтод хаалгаа цэвэр манасан байдаг. Эл амжилт нь түүнийг бүх цаг үеийн хамгийн олон тоглолтод хаалгаа цэвэр манасан Премьер лигийн хаалгачаар өргөмжилсөн юм. Мөн тэрбээр Премьер лигийн 200 тоглолтод гоол алдаагүй анхны агаад одоогоор цорын ганц хаалгач. Петр Чех 2019 оны хавар хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлж, зодог тайлах ёслол үйлдсэн билээ. Үүнээс өмнөхөн Чехийн шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тамирчнаар тодроод байсан юм.

41 настай Чех 2019 онд Үндэсний хоккейн лигийн 2-р дивизионы "Guildford Phoenix" багт тоглохоор анх гэрээ байгуулсан. Тэрбээр хоккейн анхны тоглолтодоо хоёр торгуулийн цохилтыг хааж, мөн хэд хэдэн чухал хаалт хийснээр шилдэг тоглогчоор шалгарсан юм. 

Түүний одоо нэгдээд буй "Белфаст Гигант" баг Их Британийн Элит хоккейн лигийн аваргаар түүхэндээ долоон удаа тодорсон амжилттай ажээ.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.12.06
Устаж үгүй болсон хэмээгдэж байсан сохор номин 87 жилийн дараа гарч ирэв
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Жанрайсаг бурхны хишиг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
2
9 цагийн өмнө
"Астон Вилла" анх удаа талбайдаа хийсэн 15 тоглолтод дараалан хожлоо
3
Өчигдөр
Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан ч, О.Хангай аварга эсэргүүцлээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
2024 оны өнгөтэй танилц: "Peach Fuzz"
2
3 өдрийн өмнө
Эрчүүд дунджаар 88 өдөрт, эмэгтэйчүүд 134 өдөрт "чин сэтгэлээсээ" дурладаг
3
4 өдрийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.