UBLife Logo
Урлаг

“Баавгай болохсон” кино Японд 2 шагнал хүртлээ

“Баавгай болохсон” кино Японд 2 шагнал хүртлээ

Японы “TOKYO FILMeX 2023” олон улсын кино наадам өндөрлөж, шагналтнууд тодорлоо. 24 дэх удаагийн энэ жилийн наадам Азийн шилдэг залуу найруулагчдын өрсөлдөөн боллоо гэж хэлж болно. Манай улсаас оролцсон найруулагч Пүрэвдашийн Золжаргалын  “Баавгай болохсон” кино хоёр тусгай шагнал хүртлээ.

Шилдэг кино 

Inside the Yellow Cocoon Shell 

Найруулагч PHAM Thien An, Вьетнам

Шүүгчдийн тусгай шагнал

Critical Zone

Найруулагч Ali AHMADZADEH, Иран

Баавгай болохсон

Найруулагч П.Золжаргал, Монгол

Үзэгчдийн тусгай шагнал

Баавгай болохсон

Найруулагч П.Золжаргал, Монгол

Talents Tokyo Award 2023

Mangoes are Tasty There

Найруулагч Sai Naw Kham, Мьянмар

Найруулагч П.Золжаргал ёслолд оролцоогүй ч “Маш олон хүний дэмжлэг, хайраар бүтсэн кино. Хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх, тэдний амьдралын нөхцлийг сайжруулах боломж олгох кино бүтээхийг хүссэн. Энэ хүсэл маань олон хүнд хүрсний илрэл нь энэ шагнал боллоо. Маш их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.