UBLife Logo
Урлаг

А.Хосбаярын “Даль жигүүр”-т тавтай морил

Ub.life
Ub.life
А.Хосбаярын “Даль жигүүр”-т тавтай морил

Монгол Улсын консерваторын Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч А.Хосбаяр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт нөгөөдөр буюу тавдугаар сарын 1-нд “Даль жигүүр” бие даасан анхны тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Тэрбээр 2000 онд СУИС-ийг бүжиг дэглээч-багш мэргэжлээр төгсөж, 2008 онд Москвагийн Соёл урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн, Солонгосын Урлагийн их сургуульд Үндэсний бүжгийн онолоор мастер зэргийг хамгаалсан билээ.

А.Хосбаяр Монголын Ардын армийн дуу бүжгийн чуулга болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын урын санг өөрийн төгс гүйцэтгэл, шинэлэг дэглэлтээр баяжуулж, хойч үеийн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсэд 2005 оноос өнөөг хүртэл сэтгэл зүрх, мэдлэг чадвараа харамгүй дайчилсаар ирлээ. Түүнчлэн монгол бүжиг, бий биелгээ, бүжгийн философийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж олон улсын академик судалгааны эргэлтэд оруулсан гавьяатай.

Түүний монгол бүжгийн бүтээлүүдээс үндэсний онцлог сэтгэлгээ, хөдөлгөөний өвөрмөц донж төрх цогцоороо харагддаг бол орчин үеийн, модерн дэглэлт нь бүжгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн байдгаараа нэн ялгардаг.  

А.Хосбаяр тавдугаар сарын 1-нд УДБЭТ-ын тайзнаа тавих анхны бие даасан “Даль жигүүр” тоглолтоо Монгол Улсын консерваторын Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч А.Хосбаяр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт нөгөөдөр буюу тавдугаар сарын 1-нд “Даль жигүүр” бие даасан анхны тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Тэрбээр 2000 онд СУИС-ийг бүжиг дэглээч-багш мэргэжлээр төгсөж, 2008 онд Москвагийн Соёл урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн, Солонгосын Урлагийн их сургуульд Үндэсний бүжгийн онолоор мастер зэргийг хамгаалсан билээ.

А.Хосбаяр Монголын Ардын армийн дуу бүжгийн чуулга болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын урын санг өөрийн төгс гүйцэтгэл, шинэлэг дэглэлтээр баяжуулж, хойч үеийн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсэд 2005 оноос өнөөг хүртэл сэтгэл зүрх, мэдлэг чадвараа харамгүй дайчилсаар ирлээ. Түүнчлэн монгол бүжиг, бий биелгээ, бүжгийн философийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж олон улсын академик судалгааны эргэлтэд оруулсан гавьяатай.

Түүний монгол бүжгийн бүтээлүүдээс үндэсний онцлог сэтгэлгээ, хөдөлгөөний өвөрмөц донж төрх цогцоороо харагддаг бол орчин үеийн, модерн дэглэлт нь бүжгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн байдгаараа нэн ялгардаг.  

А.Хосбаяр тавдугаар сарын 1-нд УДБЭТ-ын тайзнаа тавих анхны бие даасан “Даль жигүүр” тоглолтоо бүжигт дурлагсад, дэмжигчид болон бүжгийн урлагийг хөгжүүлж буй мэргэжил нэгтнүүддээ зориулж, мөн өөрийн 55 насны билигт ойн өвөрмөц дурсамжийг бүтээлцэхийг хүсчээ. Энэхүү тоглолтын хөтөлбөрт ардын язгуур, ардын тайзны болон контемпорари бүжгүүд багтсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.