Криштиано Роналдугийн шударга үйлдлийг дэлхий даяар шагшин магтаж байна.
Азийн Аваргуудын лигийн хүрээнд өнгөрсөн шөнө явагдсан "Аль Насср" болон "Персеполис" клубуудын тоглолтын үеэр шүүгч Роналдуг торгуулийн талбайд унагасан гэж үзээд "Персеполис"-т торгуулийн цохилт заасан юм.
Харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналду Хятадын шүүгч Ма Ниний шийдвэрийг эсэргүүцсэн "Персеполис"-ын тоглогчидтой нэгдэж, шүүгч рүү хуруугаа даллан, саяных алдаа биш байсан гэжээ. Роналдуг хөндлөнгөөс оролцсоны дараагаар шүүгч шийдвэрээ өөрчилсөн байна.
Улмаар хоёр багийн тоглолт 0:0-ээр өндөрлөж, "Аль Насср" хэсэгтээ анх удаа тэнцсэн юм.
"Аль Насср" клуб одоогоор 13 оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж байгаа агаад хасагдах шатны эрхээ хэдийн авсан бол "Персеполис" найман оноотойгоор тэдний ард бичигдэж байна.