Энэхүү захидлыг Альберт Эйнштейн 65 насандаа буюу 1915 онд 11 настай хүү Ханс Альбертдаа бичиж байжээ. Уг бичил захидал “Агуу америкчуудын хүүхдүүддээ бичсэн гайхалтай захидлууд”номд багтсан байдаг юм.
Хүндэт Альбертдаа,
Өчигдөр аав нь чамаас захидал аваад машид баяртай сууна. Чамайг надруу захидал бичихгүй ч байхад бэлхнээ хүн гэж эмээж байсан юм шүү. Намайг Цюрихт очиход чи өөртэй чинь уулзахгүй байвал сайнсан гэж хэлсэн. Угтаа биднийг таних хүнгүй, саад хийх элдэв зүйлгүй онхи ондоо газар уулзвал хамтдаа элдвийг ярилцахад таатай гэж би санасан юм. Жилийн нэг сарыг эцэг хүүгийн ёсоор хамт өнгөрөөвөл үргэлж дэргэд чинь байж, чамайг хайрлах хүн бий гэж мэдэрч, хойшдын чинь элдэв шийдвэр илүү тэгш, зоригтой байх болов уу гэж би боддог.
Өөр хүний төдийлөн чамд хэлэхгүй олон гайхалтай зүйлс, бас зөвлөгөөг би чамд өгч чадна. Аав нь олон жил шаргуу ажиллахдаа зөвхөн дэлхийг өөрчлөх тухай бодож байсангүй ээ. Гол нь миний хүүхдүүд, чи юм. Чамайг, бас ах нарыг чинь бодож ажиллах надад урам өгч, хамаг том нээлтээ хийх хөтөч минь болж байлаа. Арай том болохоор чинь аав нь энэ тухай бүгдийг хэлнэ ээ.
Төгөлдөр хуураас гайхалтай таашаал мэдрэх болсон гэхэд чинь аав нь хязгааргүй баярлалаа. Төгөлдөр хуур болоод дарханы ажилд дурлах нь чиний насанд яг тохирох эд. Магадгүй сургуулиас ч чухал байж мэднэ шүү. Багш чинь санал болгоогүй байлаа ч хамаагүй, өөрт чинь таалагдсан аяа тоглоорой. Бүхнийг сурах хамгийн гол нууц ердөө л энэ. Хэчнээн цаг хугацаа нисэн өнгөрснийг ч умартан шимтэн дурлах тэр л зүйлээ олно гэдэг амьдралаас сурах хамгийн том хичээл, амьдралыг авах хамгийн гайхалтай таашал. Аав нь заримдаа яагаад үдийн хоолоо идэхээ ч умартан ажилдаа дурладаг байсны тайлал энэ байсан юм шүү дээ, хүү минь.
Ааваас чинь.