UBLife Logo
Newsfeed

Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа

Гадаа гарах төдийд л хацар ам даарсан жихүүн хүйтэн өвлийн улирал үргэлжилсээр.. Гэсэн ч хамтдаа байхад өвлийг ч дулаахан, дурсамжтай өнгөрөөж чадна. Энэ л өвлийг хамгийн романтик, хамгийн дулаахан өнгөрөөхийг хүсвэл дараах болзооны санаанаас хэрэгжүүлээрэй. Краштайгаа, хостойгоо, найзтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ, заримыг нь ганцаараа хийсэн ч болно шүү. 

#1 Цастай хамт болзох

Цастай өдөр хамтдаа халуун уух зүйл бариад л гадуур алхвал гоё биш гэж үү? Цас ороход агаар цэвэршээд л алхахад романтик байх болно. Гол нь хүн багатай, сэлүүхэн гудамжаар алхдаг юм шүү. 

#2 Хамтдаа цасан хүн хийх

Дараагийн хамгийн эхний цас ормогц болзохоор цагаа товлоорой. Тэгээд хамтдаа цасан хүн хийж, түүндээ санаандаа буусан хамгийн инээдтэй нэрээ өгвөл ямар уу?

#3 Өвлийн "playlist" солилцох 

Өвөл сонсох дуртай дуунуудаа хоёр талаас нэгтгээд дундаа хөөрхөн жагсаалт бий болгоорой. 

Youtube, Spotify гэхчлэн өөрсдийн ашигладаг платформ дээрээ дундын дууны жагсаалт нээгээрэй. Spotify дээр хамтын жагсаалт нээх аргыг эндээс, Youtube дээр нээх аргыг эндээс  үзээрэй. 

#4 Өвөл + Ном + Чи

Номын санд өдөржин хамт суух, номын дэлгүүрт зочлон нэгэндээ дуртай номыг нь бэлэглэх, шинэхэн номоо хамтдаа суугаад унших гээд л энэ өвлийг номтой хамт дулаахан өнгөрүүлээрэй. Хүсвэл өвлийн сэдэвтэй гоё ном солилцож ч болно. 

#5 Шинэ жилийн тухай сонирхолтой үзвэр үзэх 

Шинэ жилийн үдэшлэг, тоглолт, балет, жүжиг гээд л сонирхолтой үзвэрүүдийг хамтдаа үзээрэй.

#6 Хамтдаа шинэ жил, зул сарын сэдэвтэй кино үзэх 

Өөр өөрсдийнхөө шинэ жилийн тухай хамгийн дуртай киногоо ярилцаж, хамтдаа нэг нэгнийхээ дуртай киног ээлжлэн үзээрэй. Чадвал олон кино сонгоод ар араас нь үзвэл үнэхээр "амттай" байх болно.

#7 Өвлийн ойд очих

Өвөл цас мөсөөр хучигдсан уул, ой модод ямар үзэсгэлэнтэйг мэдрээрэй. Хувцас бэлтгэлээ сайтар хангаж, халтирахгүй гутал, дулаан хувцсаа зузаалах хэрэгтэй шүү. 

#8 Өдрийн хоолоо хамт идэх 

Жилийн энэ үед хэн хэн нь ажил ихтэй, завгүй байж таардаг тул түүнд зориулан өдрийн хоол бэлтгээд цайны цагаар нь яваад очвол ямар их баярлах бол оо? 

#9 Хөгжилтэй бас эрсдэлтэй тоглоом

Дараах 36 асуултын дагуу ярилцаад, 4 минут нэгнийхээ нүд рүү ширтэн суусны дараа нэгэндээ дурлана гэвэл та итгэх үү? Итгэхгүй байвал хэрэгжүүлээд үзэхгүй юу дөө. 

Ямар ч хоёр хүнийг шууд дурлуулах арга: 36 асуулт ба 4 минут

#10 "Нууцлаг санта" бэлэг солилцох

Шинэ жил дөхсөөр байгаа тул нэгэндээ зориулан хөөрхөн бяцхан бэлэг бэлэглээрэй. Өвлийн хүйтнийг нэгнээ гэсэн халуун сэтгэлээр л давна шүү дээ. 

#11 Хамт халуун шоколад уух

Жирийн үед кофе уухаар уулздаг байсан бол энэ удаа хамтдаа халуун шоколад захиалан уугаарай. Гадна талбай нэвт харагддаг газарт цас орж байхад уулзвал бүр ч романтик байна даа. 

#12 Мөсөн гулгуурын талбайд хамт гулгах

Романтик киноны хэсгүүдийг санаж байна уу? Нэгэндээ зааж өгч, хамт унаж инээлдээд л хөгжилтэй биш гэж үү? Хэн хэн нь чаддаггүй ч хамтдаа мөсөн гулгуурын талбайд гулгавал үнэхээр "хөөрхөн" байх болно. Аль болох олон хүн бужигнадаггүй намуухан газар сонгохыг хичээгээрэй. 

#13 Уран зургийн үзэсгэлэн хамт үзэх

Амралтын өдрөөр шинэхэн дэлгэгдсэн сонирхолтой үзэсгэлэнгүүдээр аялж, "урлаглаг" мэдрэмжээр хөглөгдөөрэй. 

#14 Хамтдаа сайн дурын ажил хийх

"Ажил" гэж битгий бодоорой. Хамтдаа гэр гэртээ байгаа дулаахан хувцас, тоглоом зэргийг тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хандивлаарай. Шинэ жилийн бэлэг бэлдээд, өвлийн өвгөн цасан охин болоод тарааж яагаад болохгүй гэж? Хүсвэл ижил төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг газруудад туслаарай. 

#15 Галт тэрэгтэй аялалд гарах

Амралтын өдөр эртлэн уулзаад хамгийн эхний галт тэргэнд суугаад хаашаа ч хамаагүй явчихвал ямар уу? Буцах тасалбараа хамт авахаа мартуузай. 

#16 Хамт гацуураа чимэглэх 

Гацуураа засах мөч хамгийн догдлом үе байдаггүй гэж үү? Хэрвээ хүсвэл нэгэндээ зориулан чимэглэл тоглоом хийж хамтдаа өлгөөрэй. 

#17 "Жилийн дараах чамд" захиа бичих

Яг одоогоос нэг жилийн дараах шинэ жилээр нээн унших ил захидал хамтдаа бичээрэй. Нэг жилийн дараа нэгэндээ хаягаар нь хүргэгдэхээр, эсвэл мэйлээр илгээхээр тохируулаарай. Энэ жилийн шинэ жилээр хэрвээ хамт байхгүй бол он солигдох торгон агшинд нээн унших захидал солилцоорой. 

#18  5000 төгрөгийн болзоо зохиох

Инээдтэй гэж үү? Хоёр талаас тус бүр 5000 төгрөг гаргаад хэрхэн болзож, юу хийж болохыг ярилцаад л хамгийн дажгүй санагдсан зүйлээ хийгээрэй. 

#19 Кофе ба асуулт

Бие биеэсээ асуухыг хүссэн 10,10 асуултаа жагсаагаад хамт кофе уунгаа ярилцаарай. Гол нь зөвхөн асуултаа л асууна. Хариултаа л сонсоно. Өөр зүйлд сатаарах ёсгүй. 

Болзооны үеэр, крашаасаа, хайртаасаа асуух 60 АСУУЛТ

#20 Сонирхолтой спорт болзоо

Хананы авиралт, төрөл бүрийн теннис, туялзуур сэлэм гээд тийм ч түгээмэл биш сонирхолтой спортоор хамтдаа хичээллээрэй. Намар, өвлийн сэрүүн улиралд хүнд сульдан ядрах мэдрэмж ихээр төрдөг тул бие сэтгэлээ сэргээх нь хэн хэнд нь таатай байх болно. 

#21 Хамтдаа хувь хүний сонирхолтой тест сонжоо бөглөж, нэгнийхээ зурхайг унших өгөөрэй.

Тэгээд хариу нь хэр өөр байгааг ярилцах замаар нэгнээ илүү их танин мэдэх болно. 

#22 Зураг зурах 

Жижигхэн канва буюу алганд багтахуйц жижиг зургийн хавтан аваад (нэг нь 5000 төгрөг гэдэг) бие биедээ зориулан зураг зураад бэлэглээрэй. 

#23 Үргэлж хийхийг хүсдэг ч хэзээ ч зориглож үзээгүй зүйлээ хамт хийх

Хамт суугаад хийхээс айдаг зүйлсээ сугалаа шиг бичээрэй. Тэгээд нэгийг сугалж гаргаад шууд хийх дүрэмтэй.

#24 Хуучин хувцасны дэлгүүрт болзох

Бие биендээ сонирхолтой хувцас сонгож өгөөд гарах. Нэгнийхээ сонголтыг үг дуугүй биелүүлэх дүрэмтэй. 

#25 Хамт богино өгүүллэг бичих

Өгүүллэгээ дүрсжүүлэн богино хэмжээний кино хийх. (Заавал мэргэжлийн, төгс байлгах гэж битгий зовоорой. Хөгжилтэй байх нь хамгийн чухал)

#26 Ойрхон салхинд гарах

Хотоос ойрхон салхилан цэвэр агаарт гараарай. Нохой чаргаар зугаалж ч болох юм. Бэлтгэлээ сайтар хангаад ууланд авирах, өдрийн хоолоо агаарт идэх, цасан хүн хийх, цасаар байлдан тоглох гээд л өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. 

#27 Кино үзэх байдаг л нэг уйтгартай болзоо шиг санагдаж байвал энэ удаа тасалбар авахдаа "аймар" хол зайтай хоёр суудал сонгоорой. Нэгнийгээ ямар царай гаргаж байгаа бол гээд төсөөлөөд хөгжилтэй байх ч юм бил үү?

#28 Хамт керамикаар бүтээл хийх

Өвлийн хүйтэнд дулаахан суунгаа керамик урлаж байна гээд төсөөлөхөд л сайхан санагдаж байна шүү. Бүтээлээ нэгэндээ бэлэглэвэл бүр ч гоё.

#29 Нэгнийгээ сэтгэлд дотно хүнтэйгээ танилцуулах

Гэр бүлийн гишүүн, бага ангийн багш, мэнд устай явдаг танил өвөө эмээ гээд хүндэлж явдаг хүнтэйгээ хамт уулзах. 

#30 "Cozy" үдэшлэг зохиох

Хамтдаа хамгийн дулаахан зөөлөн хувцас, зузаан оймсоо өмсөн болзож, халуун уух зүйл уун, хөгжилтэй тоглоом тоглон, кино үзэх зэргээр жилийн хамгийн дулаахан өдрийг өнгөрөөх тухлаг болзоо зохиогоорой. 

#31 Түүнд ургамал бэлэглэх

Нэгнийхээ ширээнд тавих жижигхэн ургамал бэлэглээд, зөвхөн та хоёрын л ойлгох нэрийг өгөөрэй. 

#32 Гэрэл зургийн цомог хийх

Хамтдаа өнгөрүүлж буй цаг хугацаагаа дүрсжүүлээд зөвхөн өөрсдөдөө зориулж "Бидний нууц адал явдал" нэртэй гэрэл зургийн цомог хийгээрэй.  

#33 Шинэ жилийг хамтдаа өнгөрөөх 

Шинэ жилийн өдөр уулзах цаана л нэг романтик, дулаахан санагдах болно. Нэгэндээ шинэ жилийн "хүүхдийн" бэлэг бэлэглэвэл хөөрхөн үү? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Фото: Интернэтийг эзэгнэж буй топ 10 МУУР

Цахим сүлжээнд хэзээ ч моодноос гардаггүй гол сэдэв бол муур гэдгийг та мэдэх үү? Хөвсгөр зөөлөн, өхөөрдөм энэ амьтад он удаан жил хүн төрөлхтний хайрыг татсаар буй. Цаашдаа ч татсаар байхыг дараах зургуудаас харж болно. Угаас яаж тэднийг хайрлахгүй байж болох вэ дээ?

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.