UBLife Logo
Newsfeed

Болзооны үеэр, крашаасаа, хайртаасаа асуух 60 АСУУЛТ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Болзооны үеэр, крашаасаа, хайртаасаа асуух 60 АСУУЛТ

Болзож буй хүнээ илүү танин мэдэж, олон сонирхолтой асуултуудаар харилцаагаа чөлөөтэй, халуун дулаан уур амьсгалтай болгон, цагийг хөгжилтэй өнгөрөөхөд туслах асуултуудыг хүргэж байна. Хэн хэндээ тухтай дулаан орчин бүрдүүлэн, намуухан тайван уур амьсгалд чөлөөтэй ярилцах нь чухал юм шүү. 

70 гэдэг их тоо учир нэг дор олныг асуун яаран хариулах бус хэд хэдэн хэсэгт хуваан, санаа авч, нэгнээ чөлөөтэй ярихыг нь сонсож, асуултаас асуулт ургуулан ярилцаж, дутуу асуулт үлдээхгүйг хичээгээрэй.

1. Яг одоо өөрт төрж буй мэдрэмжээ 1-10 оноогоор үнэлээч? (1 бол гунигтай, 10 бол хамгийн баяр хөөртэй) 

2. Хамгийн гунигтай өдөр ч чамайг инээлгэж чаддаг зүйл юу вэ? 

3. Хүнд мэдрэмжтэй үедээ чи өөрийгөө хэрхэн илэрхийлдэг вэ? Тэр үед чинь би чамд юу хийж өгвөл чи баярлах вэ? 

4. Өөрийнхөө ямар ур чадвар, амжилт, давуу тал, сайхан чанараар хамгийн их бахархдаг вэ? 

5. Амьдралдаа бүтээхийг хүсдэг хамгийн том мөрөөдөл, ололт амжилт чинь юу вэ? Юуг хийж бүтээсний дараа өөрөөрөө хамгийн их бахархах вэ? 

6. Мөрөөдөлдөө хүрэхэд чинь би чамд хэрхэн тус болж чадах вэ? 

7. Чамд бид хоёр ямар талаараа ижилхэн санагддаг вэ? 

8. Чамд бид хоёр ямар талаараа өөр санагддаг вэ? 

9. Чи ямар хүүхэд байсан бэ? Түүнийг надад дүрсэлж хэлээч? 

10. Хүүхэд байхдаа үргэлж мөрөөддөг байсан зүйл чинь юу вэ?

11. Чиний амьдралын хамгийн жаргалтай мөч юу вэ? Надад тэр өдрийг дүрсэлж хэлээч? 

12. Хэрвээ ярилцахад нээлттэй байвал надад амьдралынхаа хамгийн гунигтай дурсамжийг хуваалцаач? 

13. Чи хүмүүсийн дунд байх дуртай юу, эсвэл ганцаараа байх дуртай юу?

14. Урлагийн ямар төрөлд хамгийн их дурладаг вэ? Кино, ном, уран зураг, хөгжим гэх мэтээс хамгийн их сонирхдог сэдвээ надад хуваалцаач? 

15. Чи шивээстэй юү? Хэзээ нэгэн цагт шивээстэй болбол юу шивүүлэх үү? 

16. Хүмүүс чиний талаар ямар анхны сэтгэгдэлтэй байдаг вэ? Тэр нь ихэвчлэн таардаг уу, эсвэл зөрдөг үү?

17. Сүүлийн үед хамгийн их сонсож байгаа дуугаа хуваалцаач? 

18. Олон дахин давтан үзсэн ч огт уйддаггүй кино чинь юу вэ?

19. Хамгийн анхны цалингаараа юу авч байсан бэ? 

20. Хамгийн сайн найз чинь хэн бэ? Түүнтэй анх танилцсан түүхээ яриач?

21. Чиний хамгийн инээдтэй, бүтэлгүй болзооны түүх юу вэ?

22. Чиний бодлоор бүх цаг үеийн хамгийн шилдэг кино юу вэ?

23. Чи хэр эрх вэ? Эрхлэх дуртай юу? Яаж? 

24. Анхны үнсэлтээ хэзээ...?

25. Чи харилцаанаас буюу хүнээс хэр амархан уйддаг вэ? 

26. Одоо хийж байгаа / суралцаж байгаа мэргэжлээсээ өөр зүйл хийх хэрэгтэй болбол юу хийхийг хүсэх вэ? 

27. Чиний амьдралын хамгийн азтай мөч хэзээ вэ? 

28. Чи хэр тэмцэгч вэ? Шартай юу? 

29. Хэрвээ сонголт хийхээр болбол сонгодог хөгжмийн тоглолтод очих уу, рок үдэшлэгт явах уу? 

30. Ганц бие байхын гоё ба муухай тал чиний бодлоор?

31. Чамд шүтэн биширдэг хүн байгаа юу? Ямар алдартантай гудамжинд таарвал "күүл" байдлаа алдаж шууд очиж уулзахыг хүсэх вэ?

32. Хамгийн их идэх дуртай амттан чинь юу вэ?

33. Чи заяаны хань байдаг гэдэгт итгэдэг үү?

34. Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ямар бодолтой вэ? Сэтгэл засалчтай уулзаж байсан уу? 

35. Чиний хайрын хэл юу вэ? Ямар үед хамгийн их хайрлагдсан мэдрэмж авдаг вэ? 

36. Чамд маш ихээр айдаг зүйл бий юү?

37. Ямар үед хамгийн бүтээлч байдаг вэ? Бүтээлч сэдлээ хэрхэн хөгжүүлэх дуртай вэ?

38. Чиний бодлоор амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? 

39. Гэр бүлийнхээ хэнтэй нь хамгийн дотно вэ? 

40. Олон жилийн дараах амьдралаа ямар байгаагаар төсөөлдөг вэ? 

41. Чиний хайртай хүндээ тавьдаг хамгийн том шалгуур юу вэ?

42. Хайртай хүн чинь юу хийвэл чиний сэтгэлийг хамгийн их шархлуулах вэ? Өмнө нь хүнд хууртаж байсан уу?

43. Чиний бодлоор төгс болзоо гэж юу вэ?

44. Чиний бодлоор өнөөгийн залуусын дундах болзоо, үерхлийн юу нь онцгүй санагддаг вэ? 

45. Чи ямархуу зан ааштай, ямар төрлийн хүмүүстэй голцуу найз болчихсон байдаг вэ?

46. Найзынхаа төлөө хийж байсан хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ? Бас тэдний чамд хийж өгсөн зүйл?

47. Чамаас хамгийн их насны зөрүүтэй найз чинь хэн бэ? 

48. Найзуудтайгаа юу хийхдээ хамгийн их жаргалтай байдаг вэ? 

49. Хэрвээ яг одоо хүссэн нэг зүйлээ хий гэвэл юу хийх үү? 

50. Бусдын чамд хийж өгч байсан хамгийн романтик зүйл юу вэ? 

51. Найзууд чинь миний талаар ямар төсөөлөлтэй байгаа вэ? 

52. Чи ямар хүнд хамгийн ихээр татагддаг вэ? 

53. Миний чамд хамгийн их таалагддаг зүйл юу вэ? 

54. Миний талаар юу мэдэхийг хүсэж байна? 

55. Ойрын хугацаанд хийхээр тэсэн ядан хүлээж байгаа зүйл байгаа юу?

56. Хэрвээ би чиний байгаа газрын дэргэдүүр явж өнгөрч таараад, гэнэт чамайг дуудвал чи яах бол? 

57. Надтай хамт юу хийхийг хүсэж байна? 

58. Надад хэлэхийг хүссэн зүйл байгаа юу?

59. Надаас асуухыг хүссэн зүйл бий юү? 

60. Хоёулаа ахин хэзээ уулзах вэ? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
4
7
0
1
2
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.