UBLife Logo
Спорт

2030, 2034 оны Өвлийн олимп хаана болох вэ?

2030, 2034 оны Өвлийн олимп хаана болох вэ?

Ц.Энхтүвшин

Олон Улсын Олимпын Хорооноос 2030, 2034 оны өвлийн олимпыг зохион байгуулах давуу эрхийг Франц, АНУ-ын ҮОХ-нд олгосныг зарлалаа.

2030 онд болох Өвлийн олимпын XXVI наадмыг Францын Ницца хот болон Альпийн нуруунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол 2034 онд болох Өвлийн олимпын XXVII наадмыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид хийхээр товложээ.

ОУОХ-ноос зохион байгуулагч талуудтай нарийвчилсан ярилцлага хийх ба ирэх 2024 оны долдугаар сарын 23-нд Парис болох ОУОХ-ны 142 дугаар чуулганаар 2030,2033 оны Өвлийн олимпын зохион байгуулах хотыг албан ёсоор зарлах юм.

Өвлийн олимпын наадмыг хамгийн олон зохион байгуулсан орныг АНУ (1932 Лэйк Плэсид, 1960 Скво Вэлли, 1980 Лэйк Плэсид, 2002 Солт Лэйк сити), Франц (1924 Шамони, 1968 Гренобль, 1992 Альбервилль) тэргүүлдэг билээ.

Дашрамд дурьдахад дараагийн Өвлийн олимп 2026 онд Италийн Милан болон Кортино д'Ампеццо хотуудад болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.