Америкийн модель, жүжигчин Эмили Ратаковски M Le Monde сэтгүүлд зураг авхуулсан нь загварын ертөнцөд шуугиан тариад байна. Тэрээр маш том жинсэн өмд өмссөн байсан юм.

Рlus-size моделиуд түүнийг хүний биеийн гоо сайхны талаар буруу ойлголт тараан дэлгэрүүлж, тарган, махлаг эмэгтэйчүүдийг доромжиллоо гэж үзсэн байна.

Тесс Холлидей буюу алдартай plus-size модель “Би энэ зурган дээр байгаа жинсийг хайгаад хайгаад олсонгүй. Чи надад эргүүлээд өгвөл сайн байна. Баярлалаа” гэж ёжилсон байна.

Загвар зохион бүтээгч Келли Августин “Ямар зорилгоор ийм зураг авхуулсан нь их сонирхол татаж байна”

Блогчин Стефани Йебоа “Хүний биеийн тухай ном бичсэн хүн та мөн биз дээ. Ямар хачирхалтай зураг вэ?” гэж гайхжээ.

Эмэгтэй дотуур хувцасны брэндийн эзэн Ханне Вандерстин “Энэ гэрэл зураг тэр чигээрээ тарган хүмүүсийг ад үзсэн утгатай байна” гэжээ.

Dazed сэтгүүлээс Эмилигийн зургийг “Махлаг хүмүүсийг алгадаж байгаа хэрэг. 2023 он том биетэй эмэгтэйчүүдийн хувьд тун хэцүү жил боллоо” гэж онцолсон байна.