2023 он өндөрлөх дөхлөө. Oricon энэ жил хамгийн олон хувь зарагдсан 10 мангаг танилцууллаа. Энэ жил япон мангачдын хувьд олз арвин жил болжээ.
10. Kingdom Ясүхиса Хара
3.2 сая хувь. 17 жилийн турш гарч байгаа энэ түүх ойрын жилүүдэд ч зогсох болоогүй гэдэг нь харагдлаа.
9. Tokyo Revengers Вакүй Кэн
3.21 сая хувь. “Токиогийн өшөө авагчид” өндөрлөсөн ч анимэ болсныхоо ачаар сонирхол татсан хэвээр байна.
8. My Hero Academia Хорикоши Кохэй
3.5 сая хувь. Shonen Jump сэтгүүлийн Бүх цаг үеийн шилдэг мангагийн нэг.
7. Spy X Family Эндо Тацүя
4.3 сая хувь. Тагнуулч гэрбүлийн тухай энэ манга шинэ үеийн залууст ихэд таалагдсан.
6. Slam Dunk Иноүэ Такэхико
4.9 сая хувь. “Slam Dunk” манга 1996 онд дууссан ч 2022 онд гарсан кино нь дахин алдарших боломж болжээ.
5. Chainsaw Man Фүжимото Тацүки
5.3 сая хувь. 2018 онд гарснаасаа хойш Шилдэг аравт байнга багтаж байгаа.
4. Oshi No Ko Акасака Ака, Ёкояри Мэнго
5.4 сая хувь. Аниме болсныхоо дараа борлуулалт нь эрс өссөн.
3. One Piece Эйчиро Ода
7.1 сая хувь. Бүх цаг үеийн шилдэг мангагийн нэг. Дэлхий даяар нийт 500 сая хувь зарагдсан гэж байгаа. 11 жил дараалан чансааны дээд хэсэгт бичигдэж байна.
2. Jujutsu Kaisen Акүтами Гэгэ
8.5 сая хувь. 2022 онд тэргүүн байрт бичигдэж байв.
1. Blue Lock Канэширо Мүнэюки, Гэномүра Юсүкэ
10.5 сая хувь. Цаг үеэ олж, Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гаргаснаар маш их орлого олсон.