UBLife Logo
Newsfeed

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Тимоти Шаламегийн шилдэг 10 дүр

Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Тимоти Шаламегийн шилдэг 10 дүр

Тэрбээр 1995 оны 12 сарын 27-нд төрсөн. Өнөөдөр тэрээр 28 нас хүрч байна. Түүний тоглосон шилдэг кино болоод дүрүүдтэй танилцацгаая.

10. The King

2019 онд нээлтээ хийсэн тус бүтээлд Тимоти Шаламе Ханхүү Халын дүрийг бүтээх бөгөөд Тавдугаар Хенри хаан болж, хаан ширээнд заларч буй үеийг харуулна. 

9. The French Dispatch

Вес Андерсоны кинонд анх удаа дүр бүтээсэн тохиолдол. Тэрээр хувьсгалыг удирдагч оюутан эрийг бүтээх бөгөөд өөрийн байгаа байдал, дүр төрхөөрөө олон хүний санаанд тод үлдсэн билээ.

8. Beautiful Boy

Мансууруулах бодист донтсон хүү болоод түүний эцэг хоёрын харилцааг харуулах бүтээлд Тимоти өөрийн жүжиглэх ур чадвараа харуулсан юм.

7. Interstellar

Тимоти 19 настайдаа Томын бага залуу насны дүрийг Интерстеллар кинонд бүтээсэн билээ. Түүний хувьд анх удаа томоохон хэмжээний кино бүтээлд оролцсон нь энэ байсан юм. 

6. Wonka

Дөнгөж нээлтээ хийгээд буй тус кинонд Тимоти Вонкагийн дүрийг бүтээсэн билээ. Киноны тухай хүмүүст хэд хэдэн шүүмжлэл хэлж байсан ч түүний хайр татам, зөөлөн, 

5. Lady Bird

Грета Гервигийн тус бүтээлд анх удаа Сирша Ронантай хамтран ажилласан бөгөөд найз залуугийнх нь дүрийг бүтээдэг. 

4. Bones and All

Хайр дурлал болоод цус нөж хосолсон энэхүү бүтээл яг л A24-ийнхөн "Twilight" киног хийсэн мэт мэдрэмж төрүүлэх болно. 

3. Little Women

Тимоти Шаламе хүсвэл хэнтэй ч гайхалтай романтик дүрийг бүтээх чадалтайг энэ кино харуулах биз ээ. 

2. Dune

Ёүүлийн жилүүдэд гарсан хамгийн шилдэг шинжлэх ухааны уран зөгнөлт бүтээл гэж хэлэхэд буруудахгүй. Үүнд тэрээр Пол Атрейдесын дүрийг бүтээсэн бөгөөд өөрийн хүч чадал, эрх мэдлийг бий болгож буй замнал даа таныг урин дуудах болно. 

1. Call Me By Your Name

Гарцаагүй түүний хамгийн шилдэг дүр бол Элио байсан юм. Анхны хайрын мэдрэмж, зөөлөн эмзэг, нандин мэдрэмжээр дүүрэн түүний жүжиглэлт гарцаагүй хамгийн залуудаа Шилдэг эрэгтэй гол дүрийн Оскарын шагналд нэр дэвшсэн хүмүүсийн нэг болгож чадсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.