UBLife Logo
Спорт

Чөлөөт бөх: Хятад бүсгүйчүүд Загребт илүүрхлээ

Чөлөөт бөх: Хятад бүсгүйчүүд Загребт илүүрхлээ

Хорватын нийслэлд болсон чөлөөт бөхийн чансааны тэмцээнд 32 орны 152 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний гол од нь олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Японы Юи Сусаки (50 кг) байлаа. Тэр тав барилдахдаа бүр өрсөлдөгчөө цэвэр ялсан бөгөөд финалд Хятадын Зиги Фэнийг ч торолгүй давсан. Зиги Фэн гурав дараалан цэвэр ялж, шөвөгт шалгарсан ч япон тамирчинд өрсөлдөөн үзүүлж чадсангүй. 

Японоос хоёр бөх ирснээс Сакура Мотоки (62 кг) хагас шигшээд Кыргызстаны Айсулу Тыныбековад ялагдаад хүрэл медалийн төлөө барилдаанд гарсангүй. 

Хятадын баг олимпын зургаан жинд л өрсөлдөж, 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай нутаг буцлаа. 3 алт, 2 хүрэлтэй Украины эмэгтэйчүүд багийн дүнгээр тэргүүлсэн. Учир нь тэмцээний дүрэм ёсоор нэг жинд нэг улсаас нэг тамирчны л амжилтыг тооцсон юм. 

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медаль авсан. Харин 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа зодоглож, хүрэл медалийн барилдаанд ялагдсан юм. 

Тэрээр Болгарын София Георгиеваг 7:1, Венесуэлийн Карабалло Хернандесийг 4:0 ялаад хагас шигшээд Хятадын  Фенг Жоуд 5:9 ялагдсан. Улмаар хүрэл медалийн барилдаанд Бусе Тосунд 5:1 хожигдсон байна. 

“Загреб Опен”

50 кг. 1. Юи Сүсаки (Япон); 2. Зиги Фэн (Хятад); 3. Д.Отгонжаргал, Надежда Соколова ОХУ

53 кг. 1. Пан Цяньюй (Хятад); 2. Стальвира Оршуш (Унгар); 3. Йовита Вжесень (Польш), Анника Вендле (Герман).

55 кг. 1. Саманта Стевард (Швед); 2. Роксана Засина (Польш); 3. Мариана Драгутан (Молдав), Мария Винник (Украин).

57 кг. 1. Кексин Хонг; 2. Ци Чжан (хоёул Хятад); 3. Анастасия Никита (Молдав), Юнсинь Фен (Хятад).

59 кг. 1. Алина Филиппович (Украин); 2. Мариана Эсану (Молдав); 3. Алена Колесник (Азербайжан).

62 кг. 1. Айсулуу Тыныбекова (Кыргызстан); 2. Кайла Миракле (АНУ); 3. Алина Касабиева ОХУ, Вероника Иванова (Беларусь).

65 кг. 1. Алла Белинская (Украин); 2. Кадрия Аксой (Турк); 3. Анна Нуернбергер (Герман).

68 кг. 1. Фенг Жоу (Хятад); 2. Форрест Молинари (АНУ); 3. Кавусоглу Тосун (Турк), Татьяна Рижко (Украин).

72 кг. 1. Ирина Заблотска (Украин); 2. Фанни Над (Серби).

76 кг. 1. Айпери Медет (Кыргызстан); 2. Хуан Ван (Хятад);3. Аделина Грей, Кеннеди Блейдс (хоёул АНУ)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.