UBLife Logo
Спорт

ДАШТ-ий IV өдөр Монголоос Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр нар барилдана

ДАШТ-ий IV өдөр Монголоос Л.Энхрийлэн, Б.Ганхайч, О.Шинэбаяр нар барилдана

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

63 кг-ын жинд хүч сорих ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, эхний тойрогт гоц мөргөөд байна. Тэрбээр шигшээ 32-д Хорватын бөх, Их дуулга ангиллын иж бүрэн медальт, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Кристо Катарина, Кубийн тамирчин, Их дуулга ангиллын хошой мөнгө, 5 хүрэл медальт Майлин Карважал нарын хэн давсантай нь барилдана.

Эдгээр бөхчүүдийн хуваарилагдсан “С” хэсгийг “Токио-2020” олимпын хүрэл, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Кэтрин Пинард толгойлохоор болсон.

Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч мөн эхний шатнаа гоц мөргөв. Тэрбээр Чехийн бөх, Европын хошой аварга Рената Зачова, Өмнөд Солонгосын Шин Чае Вон нарын ялсантай нь хүч сорино.

ДАШТ болон олимпын наадмын V байрын шагналт Лубжана Пиовесана уг хэсгийг тэргүүлж байна.

81 кг-д өрсөлдөх Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх, энэ оны Монгол улсын аварга О.Шинэбаяр, тэгшитгэлийн шатыг алгаслаа. Түүний тухайд, Австрийн Фашинг Бернд, АНЭУ-ын Нугзари Таталашвили нарын ялсантай нь зодоглоно.

Энэ хэсгийг Тажикстаны бөх, “Парис-2024” олимпын хүрэлтэй, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Сомон Махмадбеков толгойлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.