“Тот самый Мюнхгаузен", "Ищите женщину", "Человек с бульвара Капуцинов" киногоороо алдаршсан ОХУ-ын жүжигчин Леонид Ярмольник өнөөдөр 70 нас хүрч байна. Тэрээр НТВ телевизийн "Однажды" нэвтрүүлэгт оролцохдоо яагаад Ардын жүжигчин цолноос татгалзсанаа ярьжээ.
Ярмольник “Би цол, одон медалийн эсрэг хүн биш. Гэхдээ одоо Ардын, Гавьяат жүжигчин цолууд огт үнэ цэнгүй болоод байна. Миний хувьд Ардын жүжигчин гэдэг бол Юрий Васильевич Яковлев, Михаил Александрович Ульянов, Евгений Александрович Евстигнеев нар. Харин одоо хаашаа ч харсан Ардын, Гавьяат цолтой хүмүүс байдаг болж. Владимир Высоцкийд ямар ч цол хэргэм байгаагүй, яагаад гэвэл тэр Высоцкий. Тэр жирийн жүжигчин цолтой өнгөрсөн. Харин нас барсан хойно нь Төрийн шагнал нэхэн олгож байсан юм” гэж хэлсэн байна.
