Г.Баярсайхан
Спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны Нэгдүгээр сарын 19-28-ний өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр Холбоодын нэгдсэн УАШТ-ий нэг хэсэг скейтбордын УАШТ-ий медальтнууд тодорлоо.

Энэ жилийн тэмцээнд 13 тамирчин хоёр үе шаттай өрсөлдсөнөөс Улсын хошой аварга Г.Сумъяабазар түрүүлж, гурав дахь алтан медалиа авав. Тэрбээр сүүлийн гурван УАШТ-д дараалж түрүүлээд байгаа юм.

Гэхдээ Г.Сумъяабазар тун ширүүн өрсөлдөөн дундаас аваргалсныг дурдах хэрэгтэй.

Залуу тамирчин Б.Эрдэм УАШТ-ээс анхны медалиа авахдаа түүнээс ердөө 0.1 оноогоор хоцорсон юм. Улсын хошой аварга Б.Алтан-Оч хүрэл медалийн эзэн боллоо.

УАШТ-ий дүн
1.Г.Сумъяабазар (12.4 оноо)
2.Б.Эрдэм (12.3 оноо)
3.Б.Алтан-Оч (11.4 оноо)
Гэрэл зургийг Э.Харцага