"America's Got Talent: Fantasy League" шоуны хагас финалийн үзүүлбэрүүд гарч эхэллээ. Монголд зохиогдсон "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Хэйдигийн багийн нэг гишүүн болж энэхүү шатанд өрсөлдөж буй бөгөөд өнөөдөр үзүүлбэр нь цацагдаад байна.
Тэрээр анх Бренда Лигийн дуулж, дараа нь Элвис Пресли, Вилли Нелсон, Pet Shop Boys зэрэг уран бүтээлчид коверлон хүргэж байсан "Always on my mind" дууг дуулжээ.
Шүүгчдийн зүгээс түүний дуулалт сэтгэлийг нь хөдөлгөсөн хэмээн магтсан бөгөөд мөн каунтри дуугаа дахин дуулсан бол сайхан байх байлаа гэсэн юм. Та бүхэн түүний үзүүлбэрийг юу гэж бодож байна?
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/55/588a1c5f0dd2c4388f7a97fe5e4db5b8.jpg)