ОХУ-ын продюсер Яна Рудковская өнгөрсөн жил Санкт-Петербургт болсон солонгос хөгжмийн “Asian Dragon Fest” наадам үзээд тэдэнтэй өрсөлдөх Орос ПОП хамтлаг байгуулахаар шийджээ.
Яна Рудковская “Үнэндээ өнөөгийн к-поп хамтлагууд бол манай хөвгүүдийн “Ласковый май”, охидын “ВИА-Гра” хамтлагтай л адилхан шүү дээ. Хамтлагийн гишүүд тодорхой насанд хүрэх, гэрбүл болоход нь шинэ гишүүн элсүүлэн, олон арван жил оршин тогтносоор байдаг. Өмнөд Солонгосын BTS хамтлаг БНСУ-ын эдийн засагт хэдэн тэрбум ам.долларын ашиг оруулж, шүтэн бишрэгчид нь дэлхий даяар байна. Хамтлагийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг ч телевизийн шоу болгон хийснээр ашиг орлого нь улам нэмэгдэж байгаа юм. Удахгүй шинэ хамтлагаа байгуулна” гэж ярьсан байна. Яна Рудковская 2005 онд Дима Билантай ажиллаж, “Евровидение” уралдаанд ялуулж байсан продюсер.
Яна одоо мөсөн дээрх шоу зохион байгуулж, Юлианна Караулова, “Градусы” хамтлагийг авч яваа юм.