UBLife Logo
Дэлхий

Их Британийн хаан Чарльз хорт хавдраар өвчилжээ

Ub.life
Ub.life
Их Британийн хаан Чарльз хорт хавдраар өвчилжээ

Их Британийн хаан Чарльз III хорт хавдраар өвчилсөн талаар Букингемийн ордноос мэдэгдлээ. Эх сурвалжийн мэдээлснээр хааны түрүү булчирхайн томролыг эмчлэх явцад өвчнийг олж тогтоосон бөгөөд одоогоор ямар төрлийн хавдар, мөн өвчин хэддүгээр шатанд байгааг хараахан мэдээлээгүй байна. 

Чарльз хаан даваа гараг бүр тогтмол эмчилгээ хийлгэж эхэлсэн тул энэ үеэр олон нийтийн ажил үүргээ хойшлуулах гэнэ. Түүнчлэн оношныхоо талаар хоёр хүүхдээ биечлэн дуулгажээ. Уэльсийн хунтайж Уильям эцэгтэйгээ байнга холбоотой байгаа гэж мэдэгдсэн бол АНУ-д амьдарч буй Сассексийн гүн, хунтайж Харри эцэгтэйгээ уулзахаар удахгүй Их Британийг зорино гэжээ. 

Чарльз хаан түр хугацаанд олон нийтэд зориулсан арга хэмжээнд оролцохоо зогсоох ч Үндсэн хуулиар хүлээсэн төрийн тэргүүний үүрэг, бичиг цаасны ажил, хувийн уулзалтуудыг урьдынхаараа үргэлжлүүлнэ гэж Букингемийн ордноос мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.