Алдарт дуучин Лана Дель Рей ирэх есдүгээр сард өөрийн шинэхэн цомгоо гаргаж гэж буйгаа зарлажээ. Мөн энэхүү цомог каунтри урсгалаар бүтээгдэх тухай сонирхолтой мэдээлэл гарсан байна.
АНУ-ын дуучин, хөгжимчин Жак Антоноффтой хамтран тус цомгийг бүтээж буй бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэхүү цомог дээр ажиллаж байсан тухайгаа хуваалцжээ.
Бид түүний шинэхэн дуунуудыг удахгүй сонсох боломжтой болох нь.