UBLife Logo
Спорт

Хоошёорюү Озэки цолны найраа хийлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хоошёорюү Озэки цолны найраа хийлээ

Мэргэжлийн сүмо бөхийн озэки Хоошёорюү өнөөдөр Токио хотын нэгэн зочид буудалд озэки цолныхоо найрыг хийлээ. Баярт холбооны тэргүүн Хаккакү ояката, ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо, Киришима, Котоновака тэргүүтэй 850 хүн ирсэн байлаа. 

Хоошёорюү “Ирсэн зочдодоо баярлалаа. Маргаашаас эхлэн озэки цолтны хувиар өмнөхөөсөө илүү бэлтгэл хийж, ёкозүна болохын төлөө зүтгэх болно” гэж амлав.  

Өнгөрсөн оны долоодугаар сард озэки цол хүртсэнээс хойш хагас жилийн дараах баярын арга хэмжээ. Монголоос аав ээж, өвөө эмээ нь хүрэлцэн ирж, баяр дээр баяр нэмсэн байна. Авга ах Асашёорюү ажлын улмаас амжаагүй ч Д.Долгорсүрэн заан иржээ. 

Японы сэтгүүлчид заанаас ачийнх нь талаар асуухад “Энэ том цол хүртсэнд нь маш их баяртай байна. Ирсэн хүмүүс, зочдод баярласнаа хэлэхгүй бол болохгүй. Цаашдаа хүн болгонд хайрлагдсан бөх болж, сүмогийн хөгжилд хувь нэмэр оруулаарай. Д.Дагвадоржтой адилхан тал бий шүү. Хөдөлгөөн, байдал, барилдааны өмнөх сэтгэл зүй гээд бүх юм нь Аса ахтайгаа адилхан болж ирсэн” гэж хариулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.