Энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, ковер тоглолт, төрөл бүрийн бүтээлч сургалтуудын талаар танд хүргэе.
Ойрын үед цаг агаар хүйтэн байгаа тул өөртөө анхаарал тавиарай. Удахгүй хавар болж цэцэгс дэлгэрэх учраас жаахан хүлээгээрэй. Сэтгэлээ өөдрөг байлгаж долоо хоногийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлээрэй.
1. Sound Wave хандивын тоглолт
Орчин үеийн уран бүтээлч, дуучид, комедиануудыг нэг дор үзэнгээ хөгжмийн давлагааг мэдрээрэй. Уг эвентийн онцлог нь нийт орлогын 100% 15 настай хүүгийн ясны хорт хавдрын эмчилгээний хандивт зарцуулагдах болно. Сануулж хэлэхэд уг үйл ажиллагаа нь хоёр байршилд зэрэг болох тул та доорх мэдээллээс байршлыг хараарай.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/8dba9c45cf00ce198fd69bf3dc745cbb.jpg)
Sound Wave хөгжмийн эвент
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/a42fb04dabf1972b21b6fa151c52967e.jpg)
Хаана: CUEPLUS клуб
Хэзээ: 2 сарын 22 пүрэв гараг
Комеди, дуучдын хандивын тоглолт
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/764855e8c84be704f402878e4ec5ed55.jpg)
Хаана: Skol
Хэзээ: 2 сарын 22 пүрэв гараг
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/d89ae56bc334087146d1b5b8c17dac43.jpg)
Хаана: AIC STEPPE ARENA
Хэзээ: 2 сарын 24,25 бямба, ням гараг
Мобиком компаниас зохион байгуулж буй гэр бүлийн фестиваль энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Ун фестивалиар хүүхдүүдэд зориулсан жүжиг, тоглоомууд зохион байгуулагдах бөгөөд та тасалбарыг хамгийн ойр мобикомын салбараас худалдаж авах боломжтой юм байна. Нууц хэлэхэд ням гаригт Cami очно гэсэн шүү.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/977646ba532a3d633428dffe0c0f7273.jpg)
Хаана: Street 13 lounge
Хэзээ: 2 сарын 20 мягмар гараг
Lifelover хамтлагийн ковер дууны үдэш мягмар гарагийн үдэш болох гэж байна. Lifelover хамтлаг нь Стоколм хотоос гаралтай black metal урсгалын хамтлаг юм. Мөн энэ үдэш рок хөгжим сонсогчдодоо зориулаад нээлттэй холио солио явуулах юм байна. Та бүхэн очиж ижил урсгалын сонсогчоос өөрт таалагдсан савхин хүрэм, рок подволк, ном зэргийг солилцож аваарай.
4. “Mindfulness буюу Санамсар” бясалгалын арга хэмжээ
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/02f18960ec3ee35fcb1c1dff2b7c7104.jpg)
Хаана: Kawai Concerty hall
Хэзээ: 2 сарын 25 ням гараг
Завгүй амьдралын хэмнэлээс түр холдож бясалгалын гайхамшгийг хөгжимтэй хослуулан мэдрээрэй.
5. Миний нутгийн дуулал нэгдсэн тоглолт
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/f9a8682e8cefe8834e1ba339cc489d66.jpg)
Хаана: Монгол бөхийн өргөө
Хэзээ: 2 сарын 22 пүрэв гараг
Монгол улсын 21 аймгийн болон Нийслэлийн тухай ард түмний сэтгэлд хоногшсон нутаг нутгийн дуу дуулагдах хүндэтгэлийн тоглолт.
6. FIBA ASIAN CUP 2025 QUALIFIERS WATCH PARTY
Хаана: UG Arena
Хэзээ: 2 сарын 22
Та бүхэн FAN өдөрлөгт очин Шигшээ багийн хэсгийн эхний тоглолт буюу БНХАУ-ын Шиан хотод болох Хятад vs Монгол тоглолтыг "360 лед дэлгэцээр" үзээрэй.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/de3dbb950e3d6938369ace7200add2fa.jpg)
Хаана: Ancore төв
Хэзээ: 2 сарын 24 бямба гараг
Амьдрал дээр аав ээжүүдэд тулгардаг олог асуудлын нэг нь хүүхэдтэйгээ харилцах харилцааны асуудал байдаг. Энэхүү асуудлыг шийдэх шийдлийн үүднээс сэтгэл зүйч Б.Батцэцэг эцэг эхчүүдэд зориулан харилцааны аргуудын талаар сургалт зохион байгуулах юм байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/595f260471790c74dd75f51a3c111af6.jpg)
Хаана: Youth Opportunities Mongolia
Хэзээ: 2 сарын 24,25 бямба,ням гараг
ЕБС-ийн 10,11 дүгээр ангийн сурагчдад зориулан сургуулиа төгсөөд хэрхэн гадаадад сурах төлөвлөгөө гаргах вэ? сэдвийн дагуу зохион байгуулагдах танхимын сургалт.
9. Амьдрах урлагийн аз жаргалын хөтөлбөр
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/17832c19cdebc7939ad58d64a40ff45f.jpg)
Хаана: Рома таун
Хэзээ: 2 сарын 21-ээс 2 сарын 25-нийг хүртэл өдөр бүр
Амьсгалаар дамжуулан стресс, бухимдлаас ангижран, аливаа асуудлыг аз жаргалтайгаар даван туулах арга техникт сургах бясалгалын сургалт.