UBLife Logo
Кино

Удахгүй нээлтээ хийх "Dune: Part 2" киноны тухай 9 сонирхолтой баримт

О.Анхзаяа
О.Анхзаяа
Удахгүй нээлтээ хийх "Dune: Part 2" киноны тухай 9 сонирхолтой баримт

Гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж буй Dune : Part 2 киног хэр их хүн хүлээж байна даа? Зарим сонирхолтой баримтуудаас хамт сонирхоцгооё.

1. Жүжигчдийн гайхам хослол

Энэ ангид Тимоти Шаламе, Ребекка Фергусон, Хавьер Бардем, Флоренс Пью, Аустин Батлер болон Аняа Тэйлор Жой, Кристофер Уолкен, Леа Сейду, Жош Бролин, Стеллан Скарсгард зэрэг гайхалтай жүжигчдээр эгнээгээ тэлжээ. 

2. Гурван трейлер цацагдаад буй.

Киноны хэсгээс харуулж, хүлээлтийг улам бүр нэмсэн сэтгэл хөдлөм трейлерүүд цацагдаад байгаа юм. Та эндээс үзэх боломжтой.

3. Чанигийн дүр илүү их гарна

Энэ удаа Зендаягийн бүтээсэн Чанигийн дүр илүү чухал, түлхүүр үйл явдлуудад оролцох болно. Эхний ангид тэрээр ердөө 7 минут гарсан байдаг. 

4. Тимоти Элсний хорхойг унах мөч...

Өмнөх ангийг дахин толилуулсан тусгай үзвэрийг хэрэв та үзсэн бол түүн дээр ирэх ангийн хэсгээс тусгайлан үзүүлдэг. Тэр бол Пол анх удаа элсний хорхойг унаж буй мөчийн бичлэг байсан билээ. Үнэхээр зүрх салгалж, хөөрмөөр хэсэг байсан шүү. 

5. Нээлтээ хийх хугацаа хойшилсноос хойш удаан хүлээлээ

2022 оны 7 сарын 18-нд киноны зураг авалт эхэлсэн бөгөөд 2023 оны 10 сарын 20-нд тус кино нээлтээ хийх ёстой байсан билээ. Үүний дараа 11 сарын 17-нд хийхээр болж хойшлуулсан. Гэхдээ үүний дараа 11 сарын 3-нд болгож, эцэст нь 2024 оны 3 сарын 1 гэх өдөр дээр тогтсон байдаг. 

6. Найруулагч нийт 3 анги хийхээр төлөвлөж байсан

Entertainment Weekly сайтад өгсөн ярилцлагадаа найруулагч Дени Вильнёв хоёр ангид багтаан түүх өгүүлэхээр шийдсэн гэж байсан ч киног үргэлж гурван ангитай хийхийг хүсэж байснаа хэлсэн билээ. Түүнийг дараагийн ангийн ажил руу орно хэмээн үзэгчид найдаж байгаа юм.

7. Spinoff цуврал гарч магадгүй гэгдэж байгаа

Бене Жессеритийн түүхийг өгүүлэх цувралыг Max Original-тай хамтран хийхээр болсон гэх мэдээ бий. Энэ ангид тэдний тухай өгүүлэх чухал хэсгүүд гарна гэх бөгөөд цааш улбаалан цуврал болгож гаргах зорилготой байгаа аж.

8. Нийт хугацаа

Кино нийтдээ 2 цаг 46 минут үргэлжлэх хугацаатай байгаа. Урьдчилсан үзвэрт очсон хүмүүс "Харин ч богино санагдлаа. Илүү урт байсан ч болоосой" гэх сэтгэгдлүүд бичсэн байна.

9. Киноны үнэлгээ

Киноны үнэлгээ албан ёсны сайтууд дээр орж эхлээд байна. 

Rotten Tomatoes - 97% 

IGN - 8/10

Empire - 4/5

Metacritic - 80%

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.