UBLife Logo
Кино

Барри Кеоган "The Batman: Part 2" кинонд Жокерын дүрээр эргэн ирнэ

О.Анхзаяа
О.Анхзаяа
Барри Кеоган "The Batman: Part 2" кинонд Жокерын дүрээр эргэн ирнэ

2022 онд нээлтээ хийж, Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээсэн "The Batman" кинонд Барри Кеоган Жокерын дүрээр хальтхан гараад өнгөрдөг билээ. 

Нэгэн ярилцлагадаа тэрээр "Би энэ тухай тэр болгон ярьж болохгүй л дээ. Жокерыг дахин гаргаж ирнэ гэдэг үнэхээр сэтгэл хөдлөм байх болно, үгүй гэж үү?" хэмээн ярьсан байна. 

Киноны үеэр Риддлер Аркхем эмнэлэгт нэгэн үл таних хоригдолтой ярилцаж буй хэсэг гардаг. Мэдээж түүнийг Жокер болохыг тухайн үед хүмүүс таамаглан шуугилдаж байсан. 

Хоёрдугаар ангид Роберт Паттинсон, Зои Кравиц, Энди Серкис, Жеффри Врайт, Солин Фарелл нар эргэн ирэх төлөвтэй байгаа билээ. Бараг 3 цаг орчим үргэлжлэх тус бүтээл АНУ-д 369.3 сая доллар, дэлхийн зах зээлээс 401.6 сая долларын ашиг олсон юм. 

Шинэ анги 2025 оны 10 сарын 3-нд нээлтээ хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.