Израиль, Палестины дайны улмаас амь үрэгдэгсдийн тоо гамшгийн хэмжээнд хүрээд байна. Аравдугаар сарын 7-ноос хойш нийт 30,000 хүний амь үрэгдсэн гэж Палестины эрүүл мэндийн яам өчигдөр (хоёрдугаар сарын 29) гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Гэхдээ эдгээрээс хэд нь энгийн иргэн, хэд нь дайнд оролцож буй цэргийн хүмүүс болохыг уг мэдэгдэлд дурдаагүй аж.
Хөндлөнгийн ажиглагчид бодит байдалд үүнээс ч олон хүн амиа алдсан хэмээн үзэж байна. Учир нь, хүч тэнцвэргүй тулаан, харилцаа холбоо болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тасалдсан, мөн нуранги дороос энгийн иргэдийн аврах үйл явц удаашралтай байгаа зэргээс үүдэн амь үрэгдэгсдийн тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа юм.
Хоёр талаас амиа алдсан хүмүүсийн тоог харьцуулж үзвэл Израилийн талаас нэг хүн амиа алдахад Палестины тал 73 хүнээ алдаж байгаа аж.
Эх сурвалж: The New York Times, CNN