UBLife Logo
Newsfeed

2024: Гуравдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

2024: Гуравдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай

Өндөр төсөөлөн мөрөөдөх чадвар, эмзэг мэдрэмтгий байдал энэ сарыг дүүргэж байна. Бүтээлч үйл ажиллагаа болоод хайр дурлалаар бялхах сар айсуй.


1. Хонь (3/21-4/19)

Энэ сар тэр чигтээ дотоод руугаа чиглэсэн аялал мэт байх болно. Шинэ сарны нөлөөгөөр та маш эрч хүчтэй, илүү гоё талаараа өөрчлөгдсөн мэт санагдана. Та өмнөх траумагаа эдгээх, аливаа нэг харууслаа бага багаар арилгах зэрэг аянд гарч магадгүй бөгөөд мөн бясалгал хийж, иог хийх зэргээр өөрийгөө өөрчлөх замд гарна. Маш их урам зориг үүнээс авах болно.

3 сарын 11-нээс Сугар гарагийн нөлөөгөөр таны хайр дурлал урам зориг, төсөөллөөр дүүрэн байх болно. Гэхдээ үүнийгээ дагаад урам хугаралт ч мөн их байж болохыг анхаар. Та өөрийн зүрх сэтгэлийг шархлуулж мэдэх харилцаанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Хэрэв төгсгөл нь тодорхой харилцаа бол та тэр тойргоос гарч чадахгүй дахин дахин эргэлдэлгүй нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй. 

3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн нөлөөгөөр хайр болон бусад хүн хоорондын харилцаа илүү сайжирна. Бизнесийн харилцаа илүү тогтвортой болж, хосууд нэг нэгэндээ илүү гүн итгэж, харилцаагаа тогтворжуулах боломжтой болно. Бүх зүйл сайхан харагдаж байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Дотоод хүч, мэдхэмж, зөнтэй зүүд, нууцлаг хайр, бизнес холбоо, хичээл зүтгэл

2. Үхэр (4/20-5/20)

Олон хүний дунд байх нь энэ сард маш таатай, сайхан мэдрэмж төрүүлж, олон шинэ санааг төрүүлнэ. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр адил зүйл сонирхдог шинэ танил, найз нөхөдтэй болох боломжтой. Эсвэл ямар нэг бүлгэм, клуб, хамт олонд нэгдэж, илүү бүтээлч байдлаа нэмэгдүүлэх болно. 3 сарын 11-нээс хайр дурлалын адал явдал тохиох нь гарцаагүй. Таны танил нөхөд эсвэл найзуудын нэг сэтгэлээ илчлэх магадлалтай. 3 сарын 22-ноос та өөрийн хамгийн ихээр хүсэж буй зүйлийнхээ төлөө үйлдэл хийснээр үр дүнг нь мэдрэх болно. 

3 сарын 25-нд тохиох Сар хиртэлт танд эдгэрлийг авчрах бүрэн боломжтой юм. Таны эрүүл мэнд хэцүүхэн байдалтай байсан бол эдгэрэлд анхаарах цаг үе бөгөөд мөн биеэ сайжруулах, эрүүл мэнддээ анхаарахдаа бүхнийг зориулахыг санал болгож байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөрөөдөл, итгэл найдвар, хүсэл, романс, ажил солигдох,бүтээлч байдал

3. Ихэр (5/21-6/20)

Мэргэжлийн түвшинд амжилт гаргах цаг ирж байна. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр шинэ төсөл, ажил эхлүүлэхэд маш тохиромжтой. Мэргэжлийн түвшинд хэрэв та үнэхээр их хүсэж байсан үйл явдал, мөрөөдөл байгаа бол яг одоо эхлэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Хамгийн таатай үе байх болно.

Нөлөө бүхий, VIP хүмүүсийн хараанд өртсөнөөр амжилт улам бүр нэмэгдэх болно. 3 сарын 22-ноос та өөрийн карьер өсөлтөд анхаарч, чадвараа харуулна. Энэ сар амбицтай байж, өөрийгөө харуулахаас бүү санаа зов.

3 сарын 25-ны Сар хиртэлтийн нөлөөгөөр хайр дурлалын амьдрал тань дүүрэн баялаг байх болно. Хэн нэгэнд сэтгэл татагдаж, илүү гүнзгий харилцаа бий болгохоор зорьж мэднэ. Зүрх сэтгэлээ нээлттэй байлгахаа бүү мартаарай.  

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Карьер, нэр хүнд, шагнал, амжилт, бизнес, хайр, болзоо, романс, таашаал

4. Мэлхий (6/21-7/22)

Та өөрийн аливааг харах байдлыг илүү өөрчилж, оюун санаагаараа ахиц дэвшил гаргах болно. Өөрийгөө оюун ухаан, бие бялдар, дотоод сүнсний хувьд илүүгээр өргөжүүлэн тэлэх бөгөөд бүхнийг шинээр эхэлж буй мэт мэдрэмж авна. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та утга учиртай, үр өгөөжтэй ажилд оролцох хүсэлтэй байх болно. Мөн та илүү утга учиртай зүйл хийж эхэлснээр танд ч таатай мэдрэмж төрөх болно.

Хэрэв та үерхэл харилцаанд байдаг бол хостойгоо хамт маш өвөрмөц, содон адал явдалд гарах боломжтой. Мөн энэ нь танд үнэхээр таатай мэдрэмж төрүүлнэ. Хэрэв ганц бие бол та танаас нэлээн өөр, хэн нэгэн онцгой хүнтэй учрах магадлал өндөр байна. Та хоёр нэг нэгэндээ маш ихийг зааж, мэдрүүлэх боломжтой болох юм. Хийж буй ажилдаа жаахан л түлхэц өгөхөд илүү их амжилт таныг хүлээж байна.

3 сарын 25-ны Сар хиртэлтээс эхлэн таны анхаарал гэр бүл рүү илүү чиглэх хандлагатай. Гэр бүлд болж байсан таагүй, үймээнтэй үйл явдлууд намжиж, илүү сайхан мэдрэмжүүд төрөх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Боловсрол, аялал, хэвлэл, сурталчилгаа, гэр бүл, үл хөдлөх, гэр бүлтэй холбоотой мэдээ, баяр хөөр

5. Арслан (7/23-8/22)

Мөнгө санхүүгийн хувьд танд ихээхэн чухал өдөр байх болно. Энэ сарын үйл явдлууд санхүүгийн хувьд ирээдүйд сайн эсвэл муугаар маш хүчтэй нөлөөлөх болно. Гэхдээ 3 сарын 10-нд Шинэ сарны нөлөөгөөр ямар нэгэн шийдэл, гарц олж харах болно. Магадгүй таны зээл бүтэх, ямар нэг зээл хаах асуудал бүтэх, шинэ ажлын гэрээ байгуулах гээд юу ч болж магадгүй ч илүү сайн тал руугаа асуудал шийдэгдэх хандлагатай. Тиймээс өөрийн зүгээс чадах бүхнийг хийгээрэй. 

3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн үеэр та хайртай, дотнын хүнтэйгээ маш чухал яриаг өрнүүлэх болно. Мөн энэ яриа таны ирээдүйд маш чухал байр суурь эзлэх болно. Мөн хайртай хүнтэйгээ эсвэл ажлын хамтрагчтайгаа цуг илүү харилцаа холбоо тогтоож, амжилтаа бататгах хандлагатай. Болзож буй хэн нэгэн байгаа бол илүү их хичээл зүтгэл гаргаж, ирээдүйд харилцаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцаж магадгүй. Таны хувьд бусадтай ярих зүйл энэ сард маш их байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өр зээл, татвар, шийдвэр, харилцан яриа, эерэг харилцаа, мөнгө

6. Охин (8/23-9/22)

Энэ сарын гол анхаарах ёстой зүйл бол харилцаа байх болно. Хувийн болон хайр дурлал, бизнесийн харилцаанд хэд хэдэн чухал алхам хийх шаардлагатай.

3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр хэн нэгэн чухал хүнтэй хамт амьдралынхаа шинэ хуудсыг нээх болно. Энэ сарны нөлөө танд ид шид шиг л санагдаж, мөрөөдлийн тань бодитой болоход туслах болно. Харилцаанаас яг юу хүсэж байна түүнийхээ араас явж, бас яг түүнийгээ мэдрэх боломжтой болно. 3 сарын 11-нээс Сугар гарагийн нөлөөгөөр үйл явдлууд улам л таатай болж, илүү амттай, жаргалтай болох болно. 3 сарын 22-ноос Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр хайртай хүнтэйгээ хамт шинэ, сэтгэл хөдлөл дүүрэн амжилттай үйл явдлыг эхлүүлэх болно.

3 сарын 25-нд Сар хиртэлтийн нөлөөгөөр мөнгө их олох магадлалтай. Танд зарахыг хүсэж байгаа ямар нэг үнэт зүйл байгаа бол энэ үед ихээхэн ашиг олох боломжтой. Шинэ ажил хайж байгаа бол өмнөхөөс ч илүү их цалин олох боломжтой ажилд орно. Мөн та фрийлансерын ажлаа эхлүүлж, хажуугаар нь өөр ажлууд бүтээж, мөнгө олох шинэ гарц нээх боломжтой. Хөдөлмөрлөсөөр байвал та мөнгө олсоор л байх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, хамтрал, хичээл зүтгэл, бизнес, харилцагч, гэрлэлт, мөнгө

7. Жинлүүр (9/23-10/22)

Эхэндээ анзаарахгүй байж болох ч энэ сар таны хувьд хайр сэтгэл болоод хүүхэдтэй харилцах харилцаанд маш гүн өөрчлөлт, хувьсал явагдах болно. Гэхдээ эхлээд маш их үйл явдлыг туулах хэрэгтэй. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр шинэ ажил хайж байгаа хүмүүст таатай боломж олдоно. Сугар гарагийн нөлөөгөөр та хийж буй ямар ч ажлаа маш сайн гүйцээж, бүрэн дуусгах ёстой. 

Мөн эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулж, шинэ арга зам турших боломжтой ба ингэснээр үр нөлөө гаргах боломжтой байна. Хэт их яарч, үр дүнг хурдан үзэх гэж оролдсоноороо харин ч алдах магадлалтай тул юунд ч битгий яар. 3 сарын 25-наас Сар хиртэлтийн нөлөөгөөр бие болоод сэтгэлийн хувьд ихээхэн өөрчлөлт явагдана. Мөн та хайртай хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ маш сайхан харилаатай байж, ямар нэг асуудал тохиолдсон байсан бол түүнийгээ засах боломжтой болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Эдгэрэл, шинэ ажил, эрүүл мэнд, хувь хүний өөрчлөлт, хүүхэд, хайр

8. Хилэнц (10/23-11/21)

Зүрх сэтгэлийн асуудал дээр маш сонирхолтой бас чухал сар болох шинжтэй. 3 сарын 10-ны Шинэ сарны нөлөөгөөр, мөн маргааш нь тохиох Сугар гарагийн нөлөөгөөр ганц бие хүмүүс шинэ хүнтэй учирч, шинэ харилцаа эхлүүлэх боломж олдоно. Хайр энэ сар гарцаагүй чухал сэдэв байх болно. 3 сарын 22-нд Ангараг гарагийн нөлөөгөөр хайр дурлал улам бүр хүчээ авч, илүү онцгой, өвөрмөц болох болно.

Хэрэв та хүүхэдтэй бол энэ сард хүүхэдтэй холбоотой асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Хүүхдийнхээ амжилтыг хуваалцах, өөрчлөлтийг хүлээн авах, ямар нэг зорилгодоо хүрэх гэх мэт сайхан мэдээ байх нь элбэг. Мөн та хүүхэдтэй болохоор оролдож байгаа бол сайхан мэдээ дуулж ч магадгүй байна. 

3 сарын 25-нд Сар хиртэлтийн нөлөөгөөр та гэртээ илүү их цаг өнгөрүүлэхийг хүсэж эхэлнэ. Гэр бүлийнхний харилцаанаас маш сайхан мэдрэмж авч, гэртээ жинхэнэ тайтгарлыг авна. Гэр бүлийн асуудалдаа анхаарах нь мөн өөрт тохиож байсан гэр бүлтэй холбоотой асуудал, гүн айдас зэргийг анагаахад туслах болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, болзоо, таашаал, хүүхэд, эдгэрэл, гэр бүл, хувийн орон зай

9. Нум (11/22-12/21)

Таны гэр бүлийн амьдрал завгүй гэхдээ жаргалтай байх болно. "Мөрөөдөл биелсэн мэт" тийм сайхан мэдрэмж гэр бүлээс мэдрэгдэх бөгөөд 3 сарын 10-ны Шинэ сартай холбоотойгоор танд ийм сэтгэгдэл төрөх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ маш таатай харилцаа бий болгох бөгөөд ямар нэг үл хөдлөх зарах эсвэл авах гэж буй бол энэ нь таатай үе байх болно. Хэрэв хамаатны, ойр дотнын хэн нэгэнтэй ажил эхлүүлэхээр болсон бол ногоон гэрлээр бүтэх болно. Гэр бүл, хамаатнуудтайгаа харилцаагаа тогтворжуулж, бэхжүүлэх энэ үеийг ашиглаарай.

Сарын төгсгөл хэсэг рүү таны олон нийттэй харилцах харилцаа, уулзалт, эвентүүд ихээхэн дүүрэн бас баялаг байна. 3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн нөлөөгөөр өөрийн хүрээлэл, ажил хэрэгт ихээхэн том нөлөөллийг үзүүлэх болно. Мөн үүн дээр нэмээд хайр дурлалын тал дээр найдлага бүхий харилцаа, боломжууд нээгдэх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр бүл, үл хөдлөх, гэр бүлийн бизнес, мөнгө, амар амгалан, нөхөрлөл, харилцаа

10. Матар (12/22-1/19)

Аялал болоод харилцаа холбооны тал дээр ихээхэн завгүй байж мэднэ. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр хайртай хүнтэйгээ, анхаардаг нэгэнтэйгээ богино хэмжээний амралт, аялалд гарах магадлалтай. Мөн харилцаа холбоо, худалдаа, маркетингтай холбоотой мөнгө олох боломж бүхий шинэ төсөл, ажил эхлүүлэх боломжтой. 

3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн нөлөөгөөр карьер маш чухал болж ирнэ. Энэ үеийг ашиглан өөрийн нэр хүндийг өсгөх, албан тушаал ахиулах боломжтой. Мөн өөрийгөө хөгжүүлэх, санхүүгийн хувьд илүү баталгаатай болох зэрэг дээр амжилттай байх боломжтой. Мөнгө олох шинэ аргыг олж, өөрийгөө санхүүгийн хувьд аль болох зузаатгах хэрэгтэй. Мөн бусдын хүндлэлийг хүлээх гэж зүтгэх хэрэггүй. Нэгэнт өөрийгөө тунхаглаж чадсан цагт хүн бүр таныг хүндэтгэх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: бичиг, гэрээ, хичээл, аялал, ах дүү хамаатан, карьер, мэргэжлийн ололт

11. Хумх (1/20-2/18)

Энэ сард санхүүгийн байдал дээр маш их боломж нээлттэй байна. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр их мөнгө олох зам нээгдэх болно. Мөн түүнийгээ ашигтай зүйл рүү хувиргах боломж байна. Гол нь зөвхөн өөрт хэрэгтэй зүйл биш дэлхий ертөнцөд хэрэгтэй, хайр түгээх ямар нэгэн зүйл бүтээх гэж оролдох бүрийд чинь үүнийг хорвоо ертөнц тэтгэж, дэмжих болно. 

3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаа маш чухал болох бөгөөд хайртай хүнтэйгээ нэгдэх, нэгэн бие мэт болох нь ямар чухал болохыг ойлгоно. Та хоёр итгэл үнэмшил, мэдрэмжийн хувьд ч нэгдэх ёстой бөгөөд олон өөрчлөлт ирэх болно. Гэхдээ аз болоход та хоёр ойлголцож чадах бөгөөд хамтдаа ямар нэг зүйл хийж эхлүүлнэ. Ном хэвлүүлэх, ямар нэгэн төсөл эхлүүлэх зэргээр өөрийн бүтээлч байдлаа харуулах боломж мөн нээгдэх болно.  

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Мөнгө, авьяас, орлого, итгэл үнэмшил, хэвлэл, аялал, боловсрол

12. Загас (2/19-3/20)

Та энэ сард олон зүйлээрээ манлайлах боломжтой болно. 3 сарын 10-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр аливааг шинээр эхлүүлэхэд гайхалтай байх болно. Та өөрийгөө гадаад төрх байдлаас эхлээд өөрчилж, цэцэг шиг л дэлгэхэр болно. Мөн шинэ хайр дурлалын харилцаа эхлэхэд маш ойрхон байна. Энэ нь таны хувьд бүр зүрх сэтгэлийн гүнээсээ мэдрэх харилцаа байх бөгөөд нэг нэгнээ танин мэдэх ихээхэн хүсэлд автана. Хэрэв хостой бол тэр хүн тань илүү ихээр таныг хайрлаж, үнэ цэнтэй мэдрэмж төрүүлэх болно.

3 сарын 22-нд Ангараг гарагийн нөлөөгөөр таны эрч хүч нэмэгдэх бөгөөд өөрийгөө илэрхийлэх хүслийг тань дэмжих болно. Өөрийгөө харуулж, мэдрүүлэх цаг үе тохиож байна. Эхлүүлэх төсөл тань таныг урмаар тэтгэх болно. 3 сарын 25-нд тохиох Сар хиртэлтийн нөлөөгөөр санхүүгийн байдал сайжирч, өр зээлний асуудал цэгцрэх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гадаад үзэмж, зан чанар, гоо сайхан, хайр, романс, энерги, өр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.