Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Рианна $6 саяар дуулж, монгол бүсгүй нугарсан тэрбумтны хурим


Энэтхэгт Зууны хурим хэмээн нэрлэгдсэн хуримын ёслол болж байна. Учир нь тус улсын тэрбумтан Мукеш Амбани отгон хүү Анантдаа зориулсан ёслол нь 113 сая ам.долларын өртөгтэй гэж үзэж байна. Сүйт бүсгүй Радхика Мерчант нь ч тэрбумтны охин гэхээр аргагүй биз. 


Долоон жил тайзанд гараагүй дуучин Рианна энэ хурим дээр 19 дуу дуулахдаа 6 сая ам.долларын хөлс авчээ. 

Хүндэт зочдын дунд АНУ-ын Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон, Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг, Билли Гейтс, Иванка Трамп нарын алдартнууд байлаа.

Албан ёсны хурим долоодугаар сарын 12-нд явагдах ч урьдчилсан 3 хоногийн ёслолд нь 1200 гаруй зочин хуран цугларчээ. 

Зочин болгонд ямар үед яаж хувцаслах талаар зааварчилгаа бэлтгэсэн байв. Учир нь гоёлын хувцаснаас гадна энэтхэг үндэсний болон аяллын хувцас ч хэрэгтэй болжээ. 

Хамгийн том аялал нь Амбанигийн эзэмшлийн амьтны хүрээлэнд хийх аялал байв. Энд 200 заан, 300 арслан, бар, ирвэс, 120 матар зочдыг зугаацуулахаар хүлээж байв. Дэлхийн бүх төрлийн хоолтой. 75 янзын өглөөний хоол, 225 өдрийн зоог, 275 төрлийн оройн хоолтой.

Cirque do Soleil, Spiegelworld AUS & NZ агентлагийн Ч.Отгончимэг тэргүүтэй Монголын гурван уран нугараач Нарны циркийн шоу үзүүлбэр үзүүлсэн байна. 

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
4 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
8 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Өчигдөр
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.