Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гүнж Кейт Миддлтоныг алга болсон хэмээн дэлхий даяар шуугьж байна


Английн гүнж Кейт өнгөрөгч 2023 оны 12 сарын 25-нд Сандринхам сүм дээр зул сарын залбирлын үеэр олон нийтийн нүдэнд сүүлчийн удаа харагдаж, зургаа даруулсан байдаг. Түүнээс хойш Кейтийн тухай ямар ч зураг гараагүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 1 сарын 17-нд түүнийг хэвлийн хөндийн хагалгаанд орох гэж байгаа тухай мэдээлсэн юм. 


Кенсингтон ордноос өгсөн мэдээллээр бол "Уэльсийн гүнжийн хүслээр бид түүний эрүүл мэндийн байдлын тухай мэдээллийг хувийн нууц болгон авч үзэж, олон нийтэд зарлахгүй болохыг мэдээлж байна. Тэрээр хүүхдүүдээ аль болох хэвийн тайван байлгахыг хүсэж байгаа бөгөөд олон нийт үүнийг ойлгоно хэмээн найдаж байна. Мөн 3 сарын 31-нд тохиох Улаан өндөгний баяр хүртэл тэрээр төрийн ажлаа үргэлжлүүлэхгүй байх магадлалтай" хэмээн мэдээлжээ.

Кенсингтон ордны зүгээс Кейтийг 1 сарын 29-нд хагалгаанаасаа буцан гэртээ ирсэн хэмээн мэдэгдсэн. Ханхүү Уилльям мөн 2 сарын 27-нд очих байсан үйл ажиллагаагаа цуцалж, "Хувийн асуудал гарсан" хэмээн мэдэгдсэн байна. 

Ингэснээр интернэтээр янз бүрийн цуу яриа тархаж эхэлсэн юм. Түүний биеийн байдал маш ихээр муудаж, ухаан орохгүй байгаа хэмээн нэг хэсэг үзсэн бол нөгөө нэг хэсэг тэдний гэрлэлт бүтэлгүйтэж, Кейт одоо өөр газар нуугдаж байгаа хэмээв. Харин зарим нь түүнийг амиа алдсан, өөр дүр эсгэгч гарч ирсэн, эсвэл гоо сайхны хагалгаанд орж эдгэрхээ хүлээж байгаа гээд янз бүрийн таамаг дэвшүүлээд байгаа юм.

Мэдээж хэрэг энэ олон таамаглал инээдтэй, итгэмээргүй санагдаж болох ч гол нь бүгд нэг асуудлыг хөндөж байгаа нь "Гүнж хаачсан бэ?" байсан юм.

Мөн түүний мэс засалд орох гэж буй тухай мэдэгдэл үнэндээ хүмүүст хачирхалтай санагдсан тухай хэд хэдэн таамаглал байгаа аж.

Жишээ нь энэхүү мэс заслын дараа 10-14 хоног эдгэрч, эмчлүүлсэн гэсэн ч тэрхүү мэс засал нь жижигт тооцогддог бөгөөд удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гардаггүй байна. Түүнийг өөр төрлийн мэс засалд орсон болов уу хэмээн хүмүүс үзэж байгаа аж. 

Мөн Ханхүү Уилльям эмнэлэгт зочлон очиж буй зургууд тархсан ч гүнж эмнэлэгт байгаа, эмнэлгээс гарсан тухай ямар ч мэдээлэл, зураг олдоогүй байна.

Хүмүүс хааны ордныг ямар нэг зүйл нуухыг оролдож байна хэмээн үзэж байгаа ч тодорхой хариулт одоогоор алга байна. "Британичууд гэнэт хүний хувийн нууцыг хамгаалдаг болсон хэрэг үү? Нэг л зүйл буруу байна" гэх сэтгэгдлүүд одоо ч ар араасаа хөвөрсөөр байна. 

Хамгийн их уншилттай
1
4 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
4 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
10 цагийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
Өчигдөр
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
3 өдрийн өмнө
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.