Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан Юнител группийн зүгээс нэгэн санаачилгыг эхлүүлээд байна. Орчин цагийн Монгол Улсыг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг улс даяараа танин мэдэхэд зориулан #АнхныЭмэгтэйГудамж хэмээх санаачилга мэндэлсэн бөгөөд салбар салбартаа түүхийг бүтээж, онцгойрч чадсан анхдагч эмэгтэйчүүдийг онцолж, мөн өнөө цагийн зоригтой бүтээлч бүсгүй бүрийг дэмжиж, урам зориг өгөх энэхүү ажилтай бүгдээрээ танилцъя.

1. Төлөөллийн баатрууд
Юнител групп орчин цагийн Монголыг бүтээлцсэн олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл болгон ололт амжилт, хичээл зүтгэлээрээ онцгойрсон 8 эмэгтэйн түүхийг олон нийтэд танилцуулж, тэдний нийгэмд оруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг түгээн таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Тэдний түүхүүд танд урам зориг өгч, бас илүү ихийг мэдэх хүсэлд хөтлөх болно.

2. Бидний огт мэдээгүй тийм л түүхээс сөхөж харах боломж
Судалгаатай бас хичээл зүтгэл шаардсан ийм төсөл, нөлөөллийн ажлыг бүтээнэ гэдэг асар том үйл явдал. Энэхүү ажлын хүрээнд бид Монголын анхны одон оронч, Анхны мэс засалч, Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлалцсан эмэгтэй зэрэг онцгой хүмүүстэй танилцах боломжтой болсон юм.
3. Өвөрмөц, бас харахад үзэсгэлэнтэй дизайн
Та unitel.mn/together цахим хуудсаар зочилж амжаагүй яваа юм биш биз? Дараад орсныхоо дараа та бүтээлч байдлыг нь лав хараад ханахгүй. Аливаа төсөл, хөтөлбөр, ажилд хүмүүсийн анхаарлыг татсан сонин содон загвар шийдэл хамгийн чухал байдаг шүү дээ. Харин тэд үнэхээр хийж чадсан юм.

4. Нийгэмд үзүүлэх эерэг нөлөө
Улаанбаатар хотод түүхэн хүмүүсийн нэртэй 62 гудамж талбай бий. Харин Монгол эмэгтэйн нэрэмжит гудамж, талбай байдаггүй билээ. Юнител компанийн зүгээс үүнийг олон нийтэд мэдүүлж, бас ямар нэгэн арга хэмжээ авахад хөтөлж энэхүү санааг дэвшүүлж байгаа юм. Гудамж, талбайг тухайн хүний нэрээр нэрлэнэ гэдэг өөрөө дурсгалыг хүндэтгэж, хийж бүтээсэн зүйлээр нь бахархаж буйгаа илэрхийлж байгаа хэрэг билээ. Мөн тэр хүний нэр мөнхлөгдөхийн хажуугаар цаашид олон олон хүнд үйл хэргээрээ дурсагдаж, урам зориг өгөх юм. Хүйсийн тэгш байдлаас авхуулаад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, зүрх сэтгэлээрээ нэг юм шүү гэдгийг ойлгуулах олон талын эерэг нөлөөг өөртөө шингээсэн байна.
5. Сонирхолтой инстаграмын филтер
Инстаграм дээр ашиглаж болох филтер байгааг та анзаарсан уу? Бусдаас түрүүлж алхдаг, бусдад урам зориг өгдөг хайр татам эмэгтэйчүүддээ баяр хүргэхдээ энэхүү филтерийг ашиглавал үнэхээр гоё байх болно.

Та филтер ашиглахыг хүсвэл энэхүү QR кодыг уншуулаарай.

6. Олон эмэгтэйчүүдэд урам зориг бас гэрэл гэгээ бэлэглэж байна
Өнгөлөг бас хайр татам, хүчирхэг, урам зоригтой тийм л мэдрэмжийг энэхүү нөлөөллийн ажлаас та мэдрэх боломжтой юм. Өнгө зураглал үнэхээр хөөрхөн бас шэйрлэхгүй байхын аргагүй гээч.

Энэхүү санаачилгыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй холбогдох ТББ-д болон иргэд идэвхтэй дэмжиж байгаа нь хайр хүрэм.
7. Хүүхдүүдэд өгч буй урам зориг
Хүүхдүүдийн эргэн тойрноосоо өдөр бүр хардаг зүйлс тэдний мөрөөдөл, төсөөлөлд хэр нөлөөлдөг бол? Энэ богинохон хэрнээ чухал утга санааг агуулсан бичлэг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
8. Хамтдаа түрүүлж алхана
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг нэг өдөр цэцэг, бэлэг өгч баярлуулаад л мартах ёстой өдөр биш билээ. Харин энэ өдөр илүү утга учиртай, нөлөөлөл бүхий ажлын хийж эрхийг хамгаалах үйлсэд нэгдэх нь чухал билээ. Юнител компанийн хувьд энэ жил #АнхныЭмэгтэйГудамж ажлаараа онцгойрч чадаж байна.

Уншигч та unitel.mn/together цахим хуудсаар зочилж, Улаанбаатар хотдоо түүхэн эмэгтэйн нэрэмжит анхны гудамжтай болох #АнхныЭмэгтэйГудамж санаачилгыг дэмжин нэгдээрэй.