UBLife Logo
Боловсрол

SAT шалгалтыг онлайнаар өгөх боломжтой боллоо

Ub.life
Ub.life
SAT шалгалтыг онлайнаар өгөх боломжтой боллоо

АНУ-ын анхны ахлах сургуулийн сурагчид гуравдугаар сарын 9-өөс эхлэн SAT шалгалтыг онлайнаар өгөх боломжтой болжээ.

COVID-19 цар тахлын үеэр нийт 2025 сургууль шинэ элсэгч авах журмаа өөрчилж, SAT шалгалтыг заавал шаардахгүй байх шийдвэрт хүрч байсан билээ. Тэгвэл  ч SAT шалгалтын оноо нь тухайн оюутны сурлагын амжилтыг урьдчилан таамаглахад үр дүнтэй болох нь сүүлийн үеийн судалгаануудаас харагдаж байна. Тиймээс Дартмут, Йел, Браун зэрэг томоохон их сургуулиуд саяхнаас дахин SAT шалгалтын оноо шаарддаг болоод байгаа юм. 

Онлайн SAT шалгалтын зарим агуулга өөрчлөгджээ

Шалгалтын даалгаврууд шат ахих тусам хүндрэх боловч өмнөх асуултуудад хэрхэн хариулснаас шалтгаалж дараагийн даалгавар хэр хүнд байх нь шийдэгдэх гэнэ. Гэхдээ шинээр авч эхэлсэн онлайн SAT шалгалт нь цаасан хувилбараас илүү богинохон (2 цаг) бөгөөд хялбар болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Жишээлбэл, өмнө нь сурагчдыг тооны машин ашиглахыг зөвшөөрдөггүй байсан бол онлайн SAT-ийн бүх асуултад тооны машин ашиглахыг зөвшөөрчээ. 

Мөн унших текстүүд хавьгүй богинохон болж, дүрмийн асуултуудыг унших хэсэгтэй нэгтгэсэн байна. Түүнчлэн эссэний хэсэг хасаж оронд нь уншсан тэмдэглэлээсээ гол санааг олох зэрэг шинэ төрлийн даалгаврууд нэмэгджээ. 

Одоо шалгалт өгөхөөр бэлдэж буй сурагчид хэцүү, ойлгомжгүй үгсийн санг цээжлэх шаардлагагүй болсон бөгөөд SAT бодит амьдралд хэрэгтэй ур чадваруудыг шаарддаг болсон гэж "Prep Expert"-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, коллежийн элсэлтийн шалгалтад 20 жил ажилласан туршлагатай Шаан Пател ярьсан байна.

Онлайн SAT өгөхөөр бэлдэж буй сурагчид College Board's Bluebook app-ийг татан авч шалгантандаа бэлдэх боломжтой юм.

Эх сурвалж: Business Insider, CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...