Ихэнх хүнд долоо хоногийн таван өдрийг ажил дээрээ өнгөрүүлэх нь дуусашгүй юм шиг санагддаг. Сайн мэдээ гэвэл цагийг хурдан өнгөрүүлэх боломжгүй ч гэлээ сэтгэл санаагаа сайхан байлгах боломжтой. Ингээд та бүхэндээ ажил дээрээ бүтээмжтэй, аз жаргалтай байхад туслах 5 зөвлөгөөг хүргэж байна.
1. Хөгжилдөх
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/ea10fab9-bd5a-4d58-9ff2-d7a41aad894e/b940ee2ef8846d7027926045b01a0c93.gif)
Ажлынхаа хөгжилтэй найзтайгаа өглөө бүр сонирхолтой яриа өрнүүлэх, эсвэл ажилдаа бэлдэх зураа гурван минутын инээдтэй бүжиг хийх зэрэг эндорфин нэмэгдүүлж, баяр баясалтай байлгаж чадах дадлыг өөртөө бий болгоорой. Энэ нь таныг өдрийн турш стресстэхээс бага ч гэсэн аврах болно.
2. 10 минутын завсарлага
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/ea10fab9-bd5a-4d58-9ff2-d7a41aad894e/b691be3ac633a489ced57388f16fbfec.gif)
Өдөр бүр ажлын бүтээмжтэй байх нь боломжгүй зүйл. Заримдаа бие өвдөнө, ажлаас гадуурх хувийн асуудлууд сэтгэл холгоно. Тийм үед хэчнээн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч сэтгэл санаа өөр тийшээ тэнүүчилдэг шүү дээ. Зарим тохиолдолд хувийн асуудалгүй ч гэсэн үр бүтээмж гарахгүй , гацах тохиолдол ч бий. Эдгээр үедээ өөртөө 10 минутын чөлөө өгч байгаарай. Гарч салхилах, кофе уух, ажлаас өөр сэдвээр хэн нэгэнтэй ярилцах гэх мэт аргууд нь таныг сэргэхэд тусална
3. Нэг төрлийн хоол идэхгүй байх
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/ea10fab9-bd5a-4d58-9ff2-d7a41aad894e/2cd10857d7faa58c7b94438ebab37cba.gif)
Бидний идэж буй хоол сэтгэл зүйд шууд утгаараа нөлөөлдөг. Тухайлбал амттай хоол идэх нь сэтгэл санааг өргөхөөс гадна, таны идэж буй хоолонд агуулагдах амин дэмүүд аз жаргалтай байхад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь мөөгөнд агуулагдах селениум хэмээх бодис стресстэх, сэтгэл зовних, ядрах зэргийг багасгах үйлчилгээтэй байдаг бөгөөд жимс, ногоо нь бидний энергийг ихэсгэж өгдөг. Хар шоколад идвэл стресс гормоны хэмжээг багасгадаг аж. Хэрвээ та өдөр бүр иддэг зүйлээ л идээд байвал стресстэх, аз жаргалгүй болох магадлал ихсээд л байна гэсэн үг. Тиймээс болж өгвөл янз бүрийн орц, амттай өөр өөр төрлийн хоол идэж, хааяа амттанаар өөрийгөө болон бусдыг дайлж байгаарай.
4. Өчигдрөөсөө 1 см илүү
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/ea10fab9-bd5a-4d58-9ff2-d7a41aad894e/f9dff0fc81291135c32638a6dec72628.gif)
Сэтгэл зүйчдийн дүгнэснээр хүн зорьж буй зүйлдээ дөхөж, ойртож буйгаа мэдрэх тусам өөрийгөө сэтгэл хангалуун, аз жаргалтайд тооцдог аж. Тиймээс ажил дээрээ аз жаргалтай байх эхний алхам бол зорилгоо тодорхойлж, өөрийн хийж буй ажлаа, гаргаж буй үр дүнгээ хэмжих юм. Хийх ажлын жагсаалт хөтлөх нь үр дүнтэй аргуудын нэг боловч заримдаа ажил ихтэй үед тэрхүү жагсаалт багасахгүй нэмэгдээд байвал хүний эрч хүчийг багасгадаг байна. Үүнээс сэргийлэхийн тулд өдөр бүр хийсэн ажлаа дүгнэж, өчигдрөөсөө 1 см л илүү байх бодлогыг хэрэгжүүлээрэй.
5. Өөрийгөө урамшуул.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/ea10fab9-bd5a-4d58-9ff2-d7a41aad894e/a38ae08d6f3ef567111b7c55849e0d7c.gif)
Хайртай хүнтэйгээ өдрийн хоол идэх, шинэ зүйл худалдаж авах, өөртөө чихэр авч идэх гэх мэтээр, ямар нэг ажил, төслөө хийж дуусгасныхаа дараа өөрийгөө урамшуулах цаг гаргаарай. Аз жаргалтай байхын тулд өөрөөрөө бахархаж ч болно.