UBLife Logo
Дэлхий

АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ

Ub.life
Ub.life
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ

АНУ-ын Массачусетс мужийн нийтийн номын сангууд авсан номоо цагт нь буцааж өгөөгүй, үрэгдүүлсэн, урж гэмтээсэн номын төлбөрийн оронд муурын зураг авахаар болжээ. Үүнд муурын гэрэл зураг, зурсан зураг, сэтгүүлийн зураг ч байж болох гэнэ. Үүнээс гадна нохой, элбэнх, капибара зэрэг бусад тэжээвэр амьтдын зургийг ч авчирч болно гэжээ. 

Гэхдээ таваас дээш ном аваад буцааж өгөх хугацаагаа хэтрүүлсэн үйлчлүүлэгчдийг "өршөөх" эсэхийг номын сангийн менежерүүд муурын зургийг харж байж шийднэ гэсэн байна. 

Вустерийн нийтийн номын сан муурын сэдэвт гуравдугаар сарыг March Meowness хэмээн нэрлэж тэмдэглэдэг бөгөөд дээрх санаачилга нь ч мөн үүний нэг хэсэг юм байна. Энэ санаачилга гарснаас хойш олон зуун муурын зураг ирсэн бөгөөд номын сангийн зүгээс "муурын хана" гаргаж зургуудыг нийтэд дэлгээд байгаа аж.

March Meowness сарын хүрээнд муурын сэдэвт кино үзвэр, нүүр будалтын хичээл, гар урлал, мууртай тоглож стрессээ тайлах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна гэжээ. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.