UBLife Logo
Дэлхий

Ерөнхийлөгч асны гэргийг хөрөнгөө худал мэдүүлсэн хэрэгт шалгана

Ерөнхийлөгч асны гэргийг хөрөнгөө худал мэдүүлсэн хэрэгт шалгана

Энэ жил БНСУ-д улс төрийн олон том үйл явдал болсон. Улс орондоо цэргийн онц байдал зарлах гэсэн бүтэлгүй оролдлого хийснээсээ дөрвөн сарын дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нэг юм ажлаа өгч, ард түмнээ амраасан билээ. Түүнийг эхнэрийнхээ төлөө онц байдал зарласан гэсэн мэдээ, нийтлэл, баримтат кино хүртэл гарсан.

Энэхүү Тэргүүн хатагтай асан бол Ким Гон Хи. Тэд 2012 онд гэрлэсэн бөгөөд Ким Хи нөхрөөсөө 12 насаар залуу.

БНСУ-ын Прокурорын газраас энэ сарын 11-нд Ким Гон Хид хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн хэргээр мөрдөн шалгаж эхэллээ. Түүнийг төрийн хэмжээний гадаад айлчлалд явахдаа зүүдэг, гангалдаг байсан үнэт зүйлстэй нь холбогдуулан шалгаж байгаа юм. Олон нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн хэргийг мөрддөг тусгай 2 дугаар тасгаас хэргийг шалгаж байгаа бөгөөд Ким Гин Хи тэдгээр үнэт эдлэлийг түрээсэлж авсан гэж мэдүүлж байгаа гэнэ.

2022 оны зургаадугаар сард Ерөнхийлөгч Юн Сок Ёл НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон нь анхны гадаад айлчлал нь байлаа. Тэр айлчлалын үеэр Ким Хи Van Cleef & Arpels брэндийн, 30 сая воны үнэтэй зүүлттэй байсан. Гэтэл энэ зүүлт нь түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдагдаагүй байжээ. Мөн Тангараг өргөх ёслол дээр зүүж байсан 20 сая воны үнэ бүхий “Van Cleef & Arpels” бугуйвч, орон нутгийн сонгуулийн үеэр гарт нь байсан 15 сая воны үнэтэй Cartier бугуйвч ч мэдүүлэгт байсангүй. БНСУ-ын Төрийн албан хаагчдын тухай хуулиар 5 сая воноос илүү үнэтэй гоёл, чимэглэлийн зүйлийг заавал хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэмдэглэх ёстой байдаг.

Харин Тэргүүн хатагтай Ким Хи “Дээрх гурван эдлэлийн хоёрыг нь найзаасаа түрээсэлсэн. Нэг нь харин 5 сая воноос бага үнэтэй” гэж мэдүүлсэн байна.

БНСУ-ын Сонгуулийн хууль ёсоор Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчид гэр бүлийнхээ хөрөнгийг бүртгүүлж, мэдүүлэх ёстой байдаг ажээ. Тэгэхээр Ким Хи сонгуулийн өмнөөс л хууль зөрчиж эхэлсэн болж таарах нь. Мөн Тэргүүн хатагтай болсныхоо дараа Бүх дэлхийн нэгдлийн штаб хэмээх сүмийн тэргүүн асан Юн гэгчээс Чон Сон Бэ хэмээх удганаар дамжуулан, 60 сая воны үнэтэй Graff зүүлт бэлэгт авч байсан нь илэрсэн. Энэ зүүлт ч орлогын мэдүүлэгт нь байхгүй.

Ким Гон Хи Тэргүүн хатагтай болохоосоо өмнө хамаатан садныхаа хамт хувьцааны үнээр тоглосон, их хэмжээний үл хөдлөх хөрөнгө завшсан гэсэн сэжиг явдаг. Шүүхэд шилжсэн, олонд ил тод болсон хэрэг нь Ким 3 сая воны үнэтэй Christian Dior цүнхийг бэлэгт авсан нь хууль бус гэсэн хэрэг.

Цүнх авч байх үеийн зураг

Ерөнхийлөгч Юн Сук Ёл эхнэрийнхээ үнэтэй бэлэг авсныг албан ёсоор мэдэгдээгүй нь мөн хууль зөрчсөн гэж иргэний байгууллагууд хэрэг өдөөгөөд байлаа. Гэвч Шүүхээс энэ нь авлига авсан хэрэг биш гээд хэргийг хаасан. Энэ хэргийг мөрдөж байсан Авлигатай тэмцэх газрын өндөр тушаалын албан хаагч гэрээслэл үлдээгээд амиа хорлосон нь улам сэжиг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэр албан хаагч маш их дарамтад байснаа гэрийнхэндээ ярьсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.138.227.21
Хэт хиймэл, хүйтэн царайтай эмэгтэй