UBLife Logo
Урлаг

Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд

Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар

Монголын сайхан оронд жил жил дэлгэр

Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр

Өвсний соёо ногоороход морь мал ханагар...  

Ийнхүү хавар айлчилж сэтгэл дотор нар цэлмэлээ. Хавар гэхээр л хаврын ядаргаа, бухимдал санаанд ордог билээ. Гэтэл тэдгээрээс илүүтэй үзэсгэлэнт зүйлс олон бий. Усны шувуудын ганганаа, хажуу голын хоржигнох чимээ. шинэхэн төллөсөн хурга ишигний майлаан... Ай Монгол оронд минь үзэсгэлэнт зүйлс ямар их вэ? Ингээд та бүхэндээ хаврын урийг санагдуулам уран зургуудыг хүргэе.

Ц. Жамсран "Орхоны хавар"

Зураач Ё. Өлзийхутаг "Хавар"

...Холхи нар ойртож хасын цас хайлахад

Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ

Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана...

Зураач С. Энх-Амгалан "Нарны тусгал"

Зураач Л. Давааням "Хээнцэр"

...Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход

Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна

Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад

Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ...

Зураач Б. Бадам "Дөрвөн улирал"

Зураач Б. Түвшин "Зэлтэр"

...Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ

Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд

Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

 Д. Нацагдоржийн "Хавар" шүлгээс.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.