ABC телевизийн 'Bachelorette' шоуны 21 дэх улирлын оролцогчоор Жэн Тран хэмээх 26 настай эмэгтэй сонгогджээ. Энэ нь уг шоуны түүхэн дэх анхны ази-америк гаралтай оролцогч юм.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/721a7467e8514a91d75853265fa3b754.jpg)
Жэн Траны хувьд 1997 онд төрсөн бөгөөд 2020 онд Висконсины их сургуулийг төгссөн аж. Өдгөө тэр эмчийн туслахаар ажиллаж байгаа тухайгаа хуваалцжээ. Мөн тэрбээр өмнө нь 'The Bachelor' шоуны 25 дахь улиралд оролцож байсан юм.
21 дэх улирлын 'Bachelorette' шоунд дараах 27 залуу оролцож Траны төлөө өрсөлдөх гэнэ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/11ae00e481e37ac948bebefd54a494e4.jpg)
'Bachelorette' болзооны шоунд ирээдүйн нөхрөө хайж буй ганц бие эмэгтэй оролцдог бөгөөд 27 залуу түүний төлөө өрсөлдөж, эцэст нь бүсгүй өөрт хамгийн их таалагдсан залууг сонгодог билээ. Харин 'The Bachelor' шоунд ганц бие эр оролцогч бүсгүйчүүдийн түүний зүрх сэтгэлийг татахын төлөө өрсөлддөг.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/57/6fa6a508562b9fcc1c720700ba0c7f74.jpg)
Эх сурвалж: People