UBLife Logo
Newsfeed

Испани хэл хамгийн олон романтик үгтэй, жаргалтай хэлээр тодорчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Испани хэл хамгийн олон романтик үгтэй, жаргалтай хэлээр тодорчээ

Ямар хэлээр харилцаж буйгаас хамааран хүний сэтгэл санааны байдал өөрчлөгдөх боломжтойг та мэдэх үү? Иллинойсийн Их сургуулийн судлаачид олон улсын хэлийг судлан испани хэлийг хамгийн олон нөхөрсөг дулаан үгтэй, аз жаргалтай хэлээр, хятад хэлийг хамгийн тэнцвэртэй хэлээр нэрлэжээ.

Судлаачид 10 тэрбум гаруй үгсийг ном, сурах бичиг, цахим хайлт, сошиал медиа зэрэг 24 төрлийн эх сурвалжаас цуглуулан "жаргалтай" ба "гунигтай" байдлаар нь үнэлэн 1-5 оноогоор дүгнэн шинжилжээ. Хэл шинжээчдийн тооцоолсноор испани хэл нь 100 мянга гаруй үгийн сантай бөгөөд өөр бусад хэлэнд төдийлөн байдаггүй олон эерэг утгатай үгстэй нь уг шалгаруулалтад онцлон нөлөөлжээ. Англи болон бусад хэлэнд нэг үгээр илэрхийлэх боломжгүй үгс испани хэлэнд байх аж. 

Зөвхөн испани хэлэнд нэг үгээр илэрхийлдэг романик үгс:

Sobremesa - Хоол зоогийн дараа хамтдаа тухлан сэтгэлээ нээн ярилцах

Estrenar - Ямар нэг эд зүйл, хувцсыг анх удаа хэрэглэн өмсөж үзэх мэдрэмж

Encantar - Хэн нэгэнд маш ихээр татагдан дурлаж, олон янзын сэтгэл хөдлөл нэг дор мэдрэх

Madrugar - Өглөө эрт, үүрээр л мэдрэгддэг сэргэг мэдрэмж

¡Ojo - Шууд утгаараа "нүд" гэх утгатай үг боловч "Өөрийгөө анхаарч яваарай" гэх утгатай

Empalagar - Маш их чихэрлэг зүйл идэж "пологдох" мэдрэмж. Хэтэрхий их хайранд бялуурах.

Мөн испани хэлээр "Би чамд хайртай" гэхийг 142 өөр янзаар хэлж болдог бөгөөд хэлний дуудлага хамгийн романтик сонсогддог нь гайхалтай. 

Эх сурвалж: Babbel

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.