UBLife Logo
Урлаг

55000 жилийн өмнөх солироор хийсэн цүнх ямар үнэтэй вэ?

55000 жилийн өмнөх солироор хийсэн цүнх ямар үнэтэй вэ?

Coperni брэнд өнгөрсөн жилийн намар-өвлийн загварын шоун дээрээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хосгүй цүнхийг танилцуулсан. Дэлхий дээр 55 мянган жилийн өмнө унасан жинхэнэ солироор хийсэн тус цүнхийг харсан хүмүүс ангайж байсан билээ. Харин энэ өдрүүдэд тус цүнх худалдаанд гараад байна.

Солирон цүнхийг зөвхөн захиалгаар, цөөн тоогоор хийнэ. Цүнх болгоныг гараар урладаг тул нэг нэгнээсээ өөр хэлбэр, дүрстэй байж болох гэнэ. Хийх хугацаа зургаан 7 хоног. Мөн зарагдсан барааг буцааж авахгүй гэдгээ тус брэнд анхааруулсан байна. 

Мэдээж бидний анхаарлыг солироор, тэр тусмаа 55 мянган жилийн өмнөх солироор бүтсэн цүнхний үнэ татаж байгаа. Үнэ нь ердөө 40 мянган евро. 

Coperni брэнд шинэлэг санаа, өвөрмөц шийдлээрээ алдартай. Өнгөрсөн сарын эхээр тэд 99 хувь агаараас бүтсэн цүнхээ танилцуулж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.