UBLife Logo
Спорт

Исэгахама ояката Хакүход үүрэг өгчээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Исэгахама ояката Хакүход үүрэг өгчээ

Их аварга Хакүхо буюу Миягино ояката өнөөдөр гэргий Саяако, Магаки ояката нарын хамт Исэгахама дэвжээнд очиж, ояката нартай нь уулзлаа. Сүмо бөхийн холбооны шийдвэрээр Миягино дэвжээний ояката, бөх, үсчин, засуул бүгд Исэгахама дэвжээнд шилжиж байгаа. 

Исэгахама оякататай хоёр цаг орчим ярилцсан Миягино ояката гарч ирээд сэтгүүлчдэд “Одоогийн байдлаар нүүдэл суудал, их цэвэрлэгээ гээд асуудал их байгаа тул бөхчүүд ирээгүй ч 7-ны өдөр гэхэд нүүдэл дуусна. Исэгахама ояката надад “Исэгахама дэвжээнд шилжсэн учир шалтгаанаа шавь нарынхаа эцэг эхтэй нь нүүр тулан уулзаж, тайлбарла. Япон орныг бүтэн тойрох байсан ч хамаагүй бүх шавийнхаа гэрбүлтэй нь уулзаад, буруугаа хүлээгээд ирээрэй. Эцэг эх нь хүүхдийнхээ ирээдүйд санаа зовоод сууж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Хамаг хүчээрээ хичээнэ гэж хэлж болох эсэхээ мэдэхгүй ч ямар ч гэсэн туслах оякатагийн хувиар алдаагаа ухамсарлан, засахын төлөө өдөр бүр хичээнэ” гэж ярилаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.