UBLife Logo
Кино

Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Таны хувьд дахин хэзээ ч үзэхгүй гэж шийдсэн, ганц үзээд л дахиж тэр киноны тухай бодохыг ч хүсээгүй тохиолдол бий юу? Хэрэв байгаа бол хуваалцаарай. 

1. The Poughkeepsie Tapes 

Манай найз ятгасаар байгаад энэ киног үзүүлсэн юм. Ямар ч сүнс, чөтгөр, мангас, ер бусын үйл явдал гарахгүй. Харин тэр чигтээ хүмүүсийн харгис хэрцгий байдал, садизм. Үзээд хэрэггүй л гэж хэлнэ.

2. Sinister (2012)

Аймшгийн кинон дээрх хүүхдүүд яагаад ийм аймаар байдгийг мэдэхгүй юм. Гэхдээ энэ бол үнэхээр аймшигтай кино.

3. The Descent (2005)

Жижигхэн хонгил, нүхнүүдээр дамжин явж байгаа хэсгүүдийг нь үзээд давчуу орон зайнаас айдаг миний хувьд бол үнэхээр аймшигтай байсан. Бодоход л эвгүй санагдаж байна.

4. The Exorcist (1973)

Бурхны ариун хүчээр ч юм уу би энэ киноноос сүүлийн 30 жил холуур тойрон явлаа. Энэ жил нэг үзчихдэг ч юм уу... За худлаа худлаа. Үнэхээр дахиж үзэхгүй. 

5. The Exorcism of Emily Rose (2005)

Бодит явдал гэдгийг дуулаад л эвгүй болчихсон. Яг тэр бодит бичлэгүүдийг нь дахиж сонсохоос ч айж байна. 

6. V/H/S (2012)

Бодитой мэдрэмж өгдөг учир би лав дахин үзэхийг хүсэхгүй. 

7. As Above, So Below (2014)

Би лав Францын нутаг дэвсгэрт дахин хэзээ ч хөл тавихгүй.

8. Begotten (1990)

Энэ бол дуугүй хар цагаан кино. Анх нэг хэсгийнх нь зургийг онлайнаар хараад ямар кино юм бол гээд туршиж үзсэн юм. Гэвч миний амьдралын хамгийн том алдаа байсан даа. Би нүдээ аних болгондоо шахуу хардаг болчихсон байсан.

9. 28 Days Later (2002)

Дахин хэзээ ч үзье гэж боддоггүй кино. Ая, хийц, жүжиглэлт бүх зүйл нь намайг маш ихээр айлгадаг. 

10. Eden Lake (2008)

Хэтэрхий бодитой байсан болохоор хаашаа ч тэгж аялалд явмааргүй санагдсан.

11. Lights Out (2016)

Үзэж эхэлсэн эхний хэдэн минутын дараа гэхэд л би гэрлээ унтраахаас айдаг болно гэдгээ мэдэрсэн. Би бүр дундаас нь зогсоогоод үзэхээ больсон.

12. Silent Hill (2006)

Үзсэн киногоо мартаж болдог бол сайхан л байна. Би бараг сүүлийн 30 минут нүдээ дарж суусан байх.

13. The Grudge (2004)

Анх долоон настай байхдаа үзэж байсан. Би бүр хар дарж зүүдэлж байсан. Том болоод аймшгийн кинонд дуртай болсон болохоор дахиад нэг оролдоод үзье гэж бодсон ч үнэхээр чадахгүй юм билээ.

14. One Missed Call (2008)

Ээж, эгч хоёртойгоо хамт DVD тоглуулагчаар үзэж байсан чинь гэнэт л төгсгөл хэсэг дээрээ унтарчихсан. Бүр зүв зүгээр байж байгаад шүү. Тэгээд л энэ киног ерөөсөө дуусгахгүйгээр шийдэж, дахиад үзье ч гэж бодохоо больсон. 

15. The Hills Have Eyes (2006)

Дэндүү хэрцгий кино байсан. Багадаа үзсэн болохоор ч тэр үү зүрхэнд маш тод үлдчихсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.