Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Мөрөөдөл биелүүлэхэд туслах манифестийн аргууд


Хүсэл мөрөөдөл гэдэг яг л амьдралын луужин лугаа адил юм. Та юу хүснэ түүндээ л хүрнэ. Алхимич ном дээр "Хорвоо ертөнц аварга уудам бөгөөд шавхагдашгүй. Хэрэв чи ямар нэг юмыг чин сэтгэлээсээ хүсэх юм бол орчлон ертөнц тэр чигээрээ чиний хүслийг биелэхэд тусална" гэж бичсэн байдаг. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ үнэнхүү хүсэл, мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухайн энгийн аргуудыг хуваалцъя.  

Юуны түрүүнд манифест гэж юу болох талаар мэдээлэл хүргэе.

Манифест (manifest, manifestation) гэдэг нь англи хэлнээс орчуулбаас илэрхий, тодорхой, лавтай (тэмдэг нэр), нотолгоо, илэрхийлэлт (нэр үг) гэсэн утгатай. Тэгэхээр манифестийн үр дүнд хүслээ биелүүлэхэд зөвхөн бодлын хүчнээс гадна итгэл, ил тодорхой байдал маш чухал.

Анхаарал хаашаа чиглэнэ, тийшээ энерги урсана. Энэ бол манифестийн үндсэн зарчим. Хорвоо ертөнц тэр чигтээ энергиэс бүрддэг бөгөөд бид өөрсдийн бодлоо хүсэж буй зүйл дээрээ төвлөрүүлснээр орчлон, ертөнц ч гэсэн тэрхүү хүслийг нь биелүүлэхэд тусалдаг. Энэ бол манифестийн үндсэн санаа.

Дараах аргууд таныг мөрөөдөлдөө хүрэхэд туслах болно.

1. Сөрөг бодол айдсаас ангижрах 

Зарим хүн "Надад боломж алга, би азгүй хүн" ,"Би угаасаа л бүтэлгүй" гэх мэтээр ярьдаг. Дээр дурдсанчлан хорвоо ертөнц энергиэс бүрддэг учир үгийн хүч нөлөөлдөг байна. Иймд сайн сайхныг бий болгоё гэвэл сайхан зүйл бодох хэрэгтэй шүү.

2. Бодлоо цэгцлэх

Мэдээж хүссэн болгоноо авна гэдэг байгалийн хуульд харш, боломжгүй билээ. Иймд ухаалгаар өөрт юу хэрэгтэй, юу хэрэггүйг бодож ангилах нь чухал юм. Бодлын хүчинд ч гэсэн хориглох зүйлс байдаг. Жишээ нь хэн нэгэнд хор хүргэх зүйл хүсэх, хэвийнээс хэтийдсэн зүйлс гэх мэт. Иймд оюун бодлоо цэгцлэн хүслийн жагсаалт гаргаарай.

3. Нүдэндээ харагдтал төсөөлөх

Зүгээр л нүдэндээ харагдтал төсөөлбөл мөрөөдөл биелнэ гэхээр бүтэшгүй уншигдаж байж магадгүй. Иймд нэгэн бодит түүхийг хуваалцъя. Жеймс Нетмед хошууч вьетнамын дайнд оролцон тулалдаж байгаад олзлогдон 7 жилийн турш бага сургуулийн хүүхэд дөнгөж багтар төдийн нүхэнд хоригдож байжээ. Түүний хувьд бусад хоригдлуудтай уулзах болон дасгал хөдөлгөөн хийх хориглогдсон байлаа. Нетмед хошуучийн өмнө хоёр зам байсан. Нэг бол галзуурч үхэх үгүй бол төсөөллийн ертөнцөд амьдрах. Тэрээр хоёр дах замыг сонгосон бөгөөд нүдэндээ харагдтал гольфийн талбай бүтээжээ. Гольфийн цохиур бартсан өөрийгөө, нов ногоон зүлэг, энд тэнд ургасан модод, моддын мөчир дамжин гүйлдэх хэрмүүдийг, хамтдаа гольф тоглож байгаа хүмүүсийг гээд бүгдийг төсөөлөв. 7 жилийн дараа суллагдсан тэрээр гольфийн цохиур гартаа барин анхны цохилтоороо 70 оноо хийсэн байна. Иймд бүх зүйлийг нарийвчлан төсөөлөх нь маш чухал юм. Тухайн орчин, үнэр, хүмүүс, мэдрэмж гээд бүгдийг нь болж байгаа мэтээр төсөөлөөрэй.

4. Мөрөөдлийн самбар бүтээх 

Мерседес бенз машин, хувийн байшин, үнэтэй бугуйн цаг зэргийг та эзэмших боломжтой. Хэрвээ та нүдэндээ харагдтал төсөөлж чадах юм бол шүү дээ. Тэгэхээр эдгээрийг зураг ашиглан өөрийн мэтээр ургуулан бодох юм бол зорилгодоо хэд дахин хурдан хүрэх болно. Тэдгээр зургаа нүдэнд ил харагдах газар байршуулах аа мартуузай! 

5. Бичвэрийн арга ашиглах 

Мөрөөдлөө аль болох их бичвэл сайн. 50 бүр 100 байсан ч хамаагүй. Биелээсэй гэж хүсэж байгаа мөрөөдлүүдээ бүгдийг нь бичээрэй. Зоригтойгоор шийдэмгийгээр бичээрэй. Тэгээд бичсэн зүйлээ өдөрт нэгээс олон удаа уншиж хүсэл мөрөөдлөө биелж байгаагаар төсөөлөн биелнэ гэдэг чин сэтгэлээсээ итгээрэй.

Алдартай хүмүүсийн бодоын хүчийг ашигласан түүхээс:

Жорж Вашингтон"Би гоо үзэсгэлэнт эмэгтэйтэй гэрлэх болно. Би Америкийн хамгийн баян хүн болно. Би цэрэг захирах болно. Би Америкт тусгаар тогтнолыг тогтоож ерөнхийлөгч нь болох болно. Би Америкт тусгаар тогтнолыг тогтоож ерөнхийлөгч нь болох болно" гэж агуу Америкийн эцэг гэгддэг Жорж Вашингтон 12 настай байхаасаа эхлэн бичиж нүдэндээ харагдтал төсөөлөн мөрөөддөг байжээ.

Брюс Ли

"1980 он гэхэд би АНУ-д хамгийн алдартай ази жүжигчин болсон байх болно. Би 10 сая $ хөлс аван кинонд тоглох болно" хэмээн Брюс Лигийн өөрийн гараар бичсэн гар бичмэл Нью-Йорк Планет Холливудад хадгалагдаж байгаа гэнэ.

Битлз

"Жон бид 2 дандаа л нэг тэмдэглэлийн дэвтэр бариад зэрэгцээд суудаг байлаа. Бүр ноорч гүйцсэн тэр дэвтрийг одоо хүртэл нандигнан хадгалдаг юм. Эхний хуудсан дээр нь "Леннон ба Маккартни оригинал" гэсэн гарчиг өгөөд л санаанд орсон бүхнээ бичдэг байв. Зай завсаргүй дүүрэн юм бичсэн байсан. Бид дараагийн үеийн хамгийн шилдэг хамтлаг гэсэн мөрөөдлөөр дүүрэн дэвтэр байлаа. Тэгээд бид мөрөөдлөө биелүүлж чадсан" 

Билл Гейтс 

Билл Гейтс дэлхийн тэргүүн баян. Тэр компьютер үйлдвэрлэн асар их хөрөнгө хураасан гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл яаж түүнтэй компьютерын үйлдвэрлэл дэлхийг байлдан дагуулж чадав аа? Энэ асуултад Билл Гейтс өнгөрсөн жилүүдийн турш залхтал нь ингэж хариулж байгаа билээ. "Би арван хэдтэй байхаасаа эхлээд дэлхийн айл бүр нэг нэг компьютертой болсон байгаагаар төсөөлж заавал тийм болгох болно гэж өөртөө хэлдэг байсан. Тэр бол эхлэл байлаа"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.23
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
8
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.